СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-05-20

🔴LIVE: Өнөөдрөөс хүнсний дэлгүүр 22:00 цаг, ресторан 00:00 цаг хүртэл ажиллахаар боллоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Улсын Онцгой комиссын Ажлын хэсгийн өнөөдрийн хуралдаанаар аж ахуйн нэгжийн ажиллах цаг болон томоохон зах, худалдааны төвүүдийг нээх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Энэ талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр танилцуулав. Тэрбээр "

Түүнчлэн тавдугаар сарын 22-ноос эхлэн доор дурдах есөн томоохон зах худалдааны төв ажиллах бөгөөд УОК-оос гаргасан холбогдох шийдвэр буюу коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх түр журам, тусгай нөхцөл шаардлагыг биелүүлэх ёстой.

Тавдугаар сарын 22-ноос үйл ажиллагаагаа явуулж эхлэх зах, худалдааны төвүүд:

  • Хархорин,
  • Шинэ Сандэй, 
  • Нарантуул,
  • Дүнжингарав,
  • Сандэй плаза
  • Шөнийн зах,
  • Содон бөмбөгөр,
  • Алтжин бөмбөгөр,
  • Бөмбөгөр худалдааны төв

Тавдугаар сарын 22 буюу бямба гарагаас эхлэн

  • Вакцины давтан тун хийлгээд 14 хоногоос дээш хоносон иргэн орон нутагт зорчиж болно. 0-17 насны хүүхдээс шинжилгээний бичиг шаардахгүй.
  • Хоол үйлдвэрлэгчид давтан тун хийлгэж 14-өөс дээш хоносон иргэдэд 50 хувь дүүргэлттэй заалаар үйлчилнэ.
  • Зочид буудал, дэн буудлууд ажиллана.
  • Амралтын газар, жуулчны баазууд гэр бүлийн хүрээнд үйлчилнэ.  
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.