СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Салма Хайек Ковид туссан ч эмнэлэг оролгүй гэртээ нас барахыг илүүд үзжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Холливудын нэрт жүжигчин Салма Хайек коронавирусийн халдвар авсан тухайгаа шүтэн бишрэгчдэдээ хуваалцжээ. .

Хайекийн ярьснаар “биеийн байдал маш хүнд байсан тул эмч маань надаас эмнэлэгт очиж хэвтэхийг маш их гуйсан. Харин би баярлалаа, үхэх бол гэртээ үхсэн нь дээр” гэж хэлсэн гэжээ.

Коронавирусээр хүнд өвчилсөн үедээ жүжигчин долоон долоо хоногийн турш гэртээ өөрийгөө тусгаарлагч, хүчилтөрөгчийн аппарат зүүжээ. Гэсэн ч тэр ажилдаа эргэн орж Ридли Скоттын “House of Gucci” киногоо дуусгахыг хүссэн байна. Харамсалтай нь Салма Хайек Ковид туссаны дараа урьд өмнөх шигээ эрч хүчтэй байхаа больсон гэдгээ нуулгүй хэлжээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.