СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ, АНУ-ын Гадаад хэргийн сайд нар анхны уулзалтаа хийв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Исландын нийслэл төдийгүй хамгийн том хот Рейкьявикт Арктикийн зөвлөлийн албан ёсны гишүүн найман орны хагас жил тутамд хийдэг дээд хэмжээний хурал боллоо. Энэ хурлаар Исланд улс зөвлөлийн тэргүүлэх суудлаа ОХУ-д шилжүүлэн өгсөн юм. Арктикийн бүсийн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр Америкийн шинэ Ерөнхийлөгч сонгогдсоноос хойш анх удаа ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар уулзсан нь ихээхэн сонирхол татлаа. .

Сергей Лавров, Энтони Блинкен нар тун найрсгаар мэндчилсэн ба уулзалтын эхэнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга “бидний хооронд багагүй ялгаа бий гэдэг нь нууц биш” хэмээн хэлжээ. Мөн үргэлжлүүлэн “Хэрэв Оросын талаас бидэн рүү болон бидний хөрш, холбоотнууд руу хүч түрэмгийлсэн үйлдэл гаргавал хариу барих болно” гэсний дээр Оростой тогтвортой, тодорхой харилцаатай байхыг эрмэлзэж байна, энэ нь манай төдийгүй Оросын ард түмэн, дэлхий дахинд сайн зүйл авчирна гэдгийг онцолсон байна. .

Үүний хариуд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Лавров “бидний байр суурь тун тодорхой байгаа. Бид бүх хэлэлцээрт бэлэн. Хэлэлцээр шударга, баримттай, харилцан хүндлэлтэй байх ёстой” гэдгийг хэлжээ. Үргэлжлүүлэн олон талын санаатай үйлдлээр Орос руу ханддаг гэдгийг онцолсон байна.

Дэлхийн хоёр том гүрний гадаад харилцааны өндөр дээд албан тушаалтнууд ийнхүү уулзсан нь энэ зун Жо Байден, Владимир Путин нар уулзаж болзошгүй гэсэн таамгийг төрүүлж байна. Гадаад хэргийн сайд нарын уулзалт төрийн тэргүүнүүдийн уулзалтын урьдчилсан бэлтгэл ажил байж болох юм.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.