АНУ-ын Флорида мужийн нэгэн эрэгтэй 11 настай охин хулгайлахыг завдаж буй үеийн бичлэг цахим ертөнцөд ил болсны дараа цагдаа нар тус этгээдийг тогтоон, баривчилсан гэж Эскамбия бүсийн шерифийн газраас мэдэгджээ.
Хэргийг тодруулбал, хэрэгтэн этгээд энэ сарын 18-ны өглөөний 07:00 цагийн үед орон нутгийн нэгэн автобусны буудлын хажууд автомашинаасаа буун, 11 настай охиныг барьж аваад, машиныхаа зүг чирэх гэж оролдсон байна. Азаар хохирогч охин эсэргүүцэл үзүүлэн, хэрэгтнээс зугтаж чаджээ.
Цагдаагийн газраас уг явдлыг харуулсан хяналтын камерын бичлэгийг өөрсдийн "Facebook" хуудаснаа байрлуулж, мөрдлөгийн ажиллагааг эхлүүлсэн байна. Удалгүй албаныхан халдлага үйлдсэн этгээдийг саатуулж, 13-аас доош насны хүүхдийг хулгайлахыг завдсан, хүнд хэлбэрийн хүчирхийлэл болон бусдын бие махбодод гэмтэл учруулсан хэргээр яллагдагчаар татжээ.
Бүс нутгийн цагдаагийн шерифийн мэдээлснээр тус эрэгтэй нь халдлага үйлдэх үеэрээ хутга барьж байсан байна. Түүнчлэн тэрээр өмнө нь хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдон, ял эдэлж байсан нь тогтоогджээ.
Эх сурвалж: Риа Новости
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.