СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Технологи | 2018-11-28

Huawei компанийн 5G сүлжээг ашиглахаас татгалзав

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Техник технологийн эрин зуунд тэргүүлэгч болох хүсэлтэй хүчтэй өрсөлөгчдийн нэг бол Хятадын технологийн компани Huawei. .

Шинэ Зеландын цахилгаан холбооны хамгийн том компани Spark нь 5G сүлжээг Huawei компанийн төхөөрөмжийг ашиглан цацах төлөвлөгөөтэй байсан ч Засгийн газар хориг тавьсан байна. .

Шинэ Зеландын Засгийн газрын харилцаа холбооны аюулгүй байдлыг хамгаалах товчоо дээрх мэдээллийг баталсан. .

Гар утасны 5G сүлжээг нэвтрүүлээд байгаа дэлхийн цөөхөн брэндүүдийн нэг нь Huawei харилцаа холбоо, ухаалаг гар утас үйлдвэрлэгч компани юм. .

Huawei 5G сүлжээг ашиглахаас татгалзсан орон зөвхөн Шинэ Зеланд биш. Австрали, АНУ-ууд ч мөн хориглоод байгаа..

Хятадын тэргүүлэгч технологийн компани 5G сүлжээг ашиглах 20 орчим гэрээ байгуулсан ч зарим компани, засгийн газрууд гэрээний дагуу үйл ажиллагаагаа бүрэн хэрэгжүүлэх боломжгүй болоод байгаа юм.

 

Эх сурвалж: www.edition.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.