Беларусийн цэргийн тийрэлтэт нисэх онгоц өнгөрөгч лхагва гарагт осолдож, хоёр нисгэгч нь амиа алдсан гэж албаныхан мэдэгджээ.
Тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр ОХУ-д үйлдвэрлэсэн "Як-130" сургалт-байлдааны нисэх онгоц нь баруун бүсийн Барановичи хотын ойролцоо осолдсон байна. Хоёр нисгэгч нь сургалтын нислэг гүйцэтгэж байх үеэр нисэх онгоцонд тодорхойгүй техникийн асуудал гарсан бөгөөд нисгэгчид онгоцыг суурьшлын бүсээс холдуулахыг оролдсон аж. Үүний дараа тэд харвах суудлаар агаарын хөлгөөс гарсан хэдий ч эцэст нь амиа алдсан байна.
Ослын улмаас өөр хүний амь эрсдээгүй бөгөөд газар дээр хохирол учраагүй гэж албаны хүмүүс тэмдэглэжээ. Одоо цэргийн шалгалтын хороо үзлэг хийхээр ослын газарт очоод байгаа аж.
"Як-130" нь хоёр хөдөлгүүртэй, хоёр хүний суудалтай, сургалт-байлдаан, хөнгөн довтолгооны нисэх онгоц юм. Тус нисэх онгоцыг ОХУ, Беларусь болон бусад хэд хэдэн оронд ашигладаг байна.
Эх сурвалж: Associated Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.