АНУ-ын Айдоха мужийн дунд сургуульд зургадугаар ангийн охин зэвсэгтэй ирж, гал нээжээ. Сурагч охин сургуулийнхаа хоёр хүүхэд, хамгаалалтын ажилтныг шархдуулсны дараа эмэгтэй багш нь түүний бууг авч, тусламж ирэх хүртэл тэвэрсэн байна.
Криста Гнейтинг сурагчдынхаа аюулгүй байдлыг хамгаалахын тулд зоригтой шийдвэр гаргаж, туслахаас өөр аргагүй байсан гэжээ. Тэрээр сургуульдаа математикийн хичээл заадаг юм байна.
Уг хэрэг хоёр долоо хоногийн өмнө болжээ. Гнейтинг багшийн ярьснаар тэр дунд сургуулийн сурагчидтай төгсөлтийн шалгалтандаа бэлдэж байжээ. Тэр буун дуу сонсоод ангиас гарч харахад сургуулийн хамгаалагч газар хэвтэж байсан байна. Удалгүй дахин хоёр удаа гал нээх дуу гарчээ. Багш сурагчдаа ахлах ангийн байр луу бүх хурдаараа зугтахыг даалгасан байна.
Багш хэргийн газарт ойртоход бяцхан охин буу барин зогсож байжээ. Харсан даруйдаа “чи буудсан юмуу” гэж асуужээ. Түүний гарыг доошлуулан бууг нь аажмаар салгаж аван, тэвэрсэн байна. Бяцхан охины ээж хаа нэгтээ ийм зүйл болж байгаа гэдгийг мэдэхгүй байгаадаа гэж бодон охиныг дотноор тэвэрсэн байна.
Охин удалгүй тайвширч, дуулгавартайгаар цагдаа нарын үгийг даган явжээ. Охинд ердөө сайхан сэтгэлийн тусламж хэрэгтэй тул хүмүүс үүнийг ойлгоно гэдэгт итгэж байна хэмээн Гнейтинг багш ярилцлагынхаа төгсгөлд өгүүлжээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.