СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-05-20

Хөдөө орон нутагт зорчих 0-17 насны хүүхдээс шинжилгээний бичиг шаардахгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 46 дугаар тушаалаар “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ыг шинэчлэн баталлаа.

Энэхүү журам нь 05 дугаар сарын 22-ноос хэрэгжих бөгөөд хот болон орон нутагт зорчигчоос дараах бичиг баримтыг шалган, халдвараас сэргийлэх дэглэмийг мөрдүүлж нэвтрүүлнэ.

Үүнд:

-Коронавируст халдварын /Ковид-19/-ын цаашид /коронавируст халдвар гэх/ эсрэг вакцинжуулалтын бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн нотлох баримт,

-,

-Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй орон нутаг /аймаг, сум/-аас зорчих хөдөлгөөн эхэлсэн болон энэхүү журмын 2.1.1, 2.1.2 –т заасан баримт бичигтэй зорчигчоос бусад тохиолдолд коронавируст халдварын бх-ПГУ шинжилгээний сөрөг хариу /шинжилгээ өгсөн өдрөөс 3 хоногийн хугацаанд хүчинтэй/, эсхүл антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу /шинжилгээ өгсөн өдрөөс 2 хоногийн хугацаанд хүчинтэй/,

-Иргэний үнэмлэх болон хувийн мэдээллийг нотлох бусад баримт бичиг,

-, биеийн халууныг үзэж, коронавируст халдварын эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хүүхдээс заавал түргэвчилсэн шинжилгээ авч, холбогдох хариу арга хэмжээг тухайн орон нутгийн Онцгой комисс хариуцан зохион байгуулна.

-Сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвараар өвчилж эдгэрсэн, вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн зорчигчоос төрийн байгууллага, улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, аж ахуйн нэгж, авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдэд бх-ПГУ болон түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу шаардахгүй.

-Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй орон нутаг /аймаг, сум/-аас зорчих хөдөлгөөн эхэлсэн зорчигчоос эрүүл мэндийн асуумж авч, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллана. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
43.242.243.180

1 тун хийлгээд ПСР шинжилгээ өгөөд явах уу орон нутаг буцмаар бна олон сар айлд хөл хорионд хоригдлоо заавал аймгийн онцгой комиссоос зөвшөөрөл авахим уу их чирэгдэлтэй бна шүү ПСР бөөн бөөгнөрал бна

Zochin
2 жилийн өмнө
66.181.161.122

Ub hotru 15nasni huuhd yaaj orh we?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.