Өнөөдрийн Засгийн газрын хуралдаан нийслэлийн удирдлагуудтай хамтран өргөтгөсөн байдлаар хуралдаж хэд хэдэн чухал шийдвэр гаргалаа.
Нийслэлийн иргэдийн дунд явуулсан судалгаагаар 85 хувь нь түгжрэлийг яаралтай бууруулах ёстой гэсэн санал илэрхийлсэн байна. Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарын өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан мэдээллээр Улаанбаатар тэг зогсолтод ороход ойрхон болсон, нийслэлчүүд жилдээ 35 өдөртэй тэнцэх хугацааг зам дээр өнгөрөөж байгаа тухай танилцуулсан юм.
Түгжрэлээс болж алдсан боломжийн нийт өртөг 2.7 их наяд төгрөг, байдал энэ хэвээр байвал 2025 он гэхэд энэ тоо 24 их наяд болох тооцоо гарчээ.
Тэгвэл нийслэлийн өмнө тулгамдаад байсан санхүүгийн асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас дэмжлээ. Ингэснээр жил бүр 420 тэрбум төгрөгийг улсын төсвөөс нийслэлийн түгжрэлийг бууруулахад зарцуулах түүхэн шийдвэр гаргалаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.