СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2021-05-19

🔴LIVE: Н.Гансүх: Зүрхнээс бусад бүх төрлийн хагалгааг ЭМД-аар хийж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

"Асралт мед" эмнэлгийн дарга Н.Гансүхтэй ярилцлаа...

Н.Гансүх: ЭМД-ын салбар, систем өөрчлөгдөж хувь, улсын эмнэлэг гэж ялгахгүй бүх эмнэлэг ЭМД-аар үйлчлэх боломжтой болсон. Манай эмнэлэг ЭМД-тай хамтарч бүх төрлөөр ЭМД-аар үйлчилж байна. .

Мөн яаралтай тусламжийн дуудлага 103-аар ирсэн бүх төрлийн өвчтөнүүдийг манай эмнэлэг яаралтайгаар авч байгаа. Түүнчлэн гэмтэл, мэс засал, мэдрэлийн яаралтай тусламжийг манайх өгч байгаа бөгөөд энэ бүгд тусламж үйлчилгээг даатгалаар үзүүлж байна. .

-      Танай эмнэлэг даатгалаар үйлчилж байгаа ч үнэхээр тухтай юмаа

Хувийн эмнэлэг ч гэсэн улсын эмнэлэгтэй адилхан даатгалаар үйлчилж болдог. Манай эмнэлэг даатгалаар үйлчилдэг ч дэлхийн стандартад нийцсэн тав тух, үйлчилгээг үзүүлдэг.

12 давхар шинэ байраа нээх үед дэлхий дахинд Ковид-19 гарч эхэлсэн. Тиймээс нийгмийн хариуцлагын хүрээнд манай эмнэлэг барилгынхаа гурван давхрыг тусгаарлалтад үнэ төлбөргүй ашиглуулах шийдвэрийг гаргасан юм. Өөрөөр хэлбэл коронавирусийн тусгаарлалтын анхны эмнэлэг болсон. . Тиймээс ч манай эмнэлэгт халдвар илэрсэн тохиолдол бий. Үүний дараа бид манайд хандсан өвчтөн бүрээс түргэвчилсэн оношлогоогоор тест авч, үйлчилгээ үзүүлж байгаа.

Яаралтай хүнд өвчтөн коронавирустэй байсан тохиолдолд бид буцаахгүй. Шаардлагатай тохиолдолд хүний амийг аврахын тулд Ковид-той байсан ч мэс засал хийх ёстой. Ковид-той хүмүүсийг буцаах асуудал байж болохгүй.

Хорт хавдраас болж жилд 4,000 гаруй хүн нас барж, шинээр 6,000 гаруй хүнээс хорт хавдар илэрч байгаа нь сэтгэл эмзэглүүлдэг. Энэ нь эрт илрүүлэг сул байсантай холбоотой. Гэхдээ сүүлийн үед эрт илрүүлдэг болсон. Хамгийн их эмзэглүүлдэг нь элэгний хорт хавдар байдаг. . Манай улсад үүнийг УНТЭ, ХСҮТ-д хийж байгаа ч хүрэлцээгүй байна. Иргэд элэг шилжүүлэн суулгахын тулд гадаад улс орнуудад өндөр өртөгтэй, түвэг чирэгдэл ихтэйгээр зорьж байгаа. Тиймээс хувийн эмнэлгүүдэд элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийж эхлэхээр судалж байсан. .

-      Монгол эмч нар чадвартай ч хагалгааны өрөө тасалгаа, багаж чухал байх...

Манай улсад дэлхийн стандартад нийцсэн хагалгааны вакум өрөө, бусад тоног төхөөрөмж байгаа. Бид дурангийн хагалгааг хүндрэлгүй хийж эхэлсэн. Хамгийн их өвчлөл нь чих хамар хоолой байдаг. Манай эмнэлэг чих хамар хоолойгоор төрөлжсөн эмнэлэг юм. .

Үе, түнх, дуран, тэнхлэг засах зэрэг бүх төрлийн хагалгааг манайх хийсээр байна. Эрүүл мэндийн салбарт өвчлөл их тарж байгаа нь эмнэлгээр их явж байгаагаас үүдэлтэй учраас дандаа нэг удаагийн багаж хэрэглэе гэсэн санааг Германы эмч дэвшүүлж байсан. Гэвч манайд үйлдвэр байхгүй учраас тэр бүр нэг удаагийн багаж хэрэглэхэд хүндрэлтэй. Гэтэл нэг удаагийн багажаар хийдэг маш олон төрлийн хагалгаа байгаа. .

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

А.Энхжаргал
3 жилийн өмнө
202.126.90.128

Найздаа ажлын өндөр амжилт хүсье ээ Мундаг шүү чамаараа маш их бахархан баярлаж байна.

Гэрэл
3 жилийн өмнө
139.5.216.78

Амжилт хүсье.Хувийн эмнэлэг улсын эмнэлгийн ихээхэн ачааг хөнгөлж байдаг

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.