СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Умард Солонгосын тагнуул хэмээн хэлмэгдсэн эрэгтэйн гэр бүлд 172 сая вон өгчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

1960-аад оны үед Умард Солонгост барьцаалагдаад, дараа нь суллагдсан хэдий ч Пхеньяны талд тагнуул хийсэн хэмээн буруутгагдан, ял сонссон загасчны гэр бүлийн гишүүдэд Өмнөд Солонгосын орон нутгийн шүүхээс 172 сая воны нөхөн төлбөр олгожээ.

Тус эрэгтэй нь 1968 оны 5 дугаар сард хоёр Солонгосын хилийн Ёнпён арлын ойролцоо загасчилж байхдаа барьцаалагдсан бөгөөд таван сарын дараа суллагдан, гэртээ эргэж ирсэн байна. Гэвч

Ингээд тэрээр нэг жилийн турш хорих ял эдлээд, 1969 оны 12 дугаар сард суллагдсан бөгөөд 1979-1990 оны хооронд хянан харгалзах арга хэмжээний хүрээнд хяналтад байсан аж. Тэрээр 2006 онд таалал төгсжээ.

Тэгвэл түүний гэр бүлийн гишүүд нь 2019 онд хэргийг дахин шүүх хүсэлт гаргажээ. Үүний дараагаар гэр бүлийн гишүүд нь хохирлоо барагдуулахаар БНСУ-ын Засгийн газрыг шүүхэд өгсөн аж. Тэд нийт 540 сая воныг нэхэмжилсэн хэдий ч шүүхээс зөвхөн 171.6 сая воныг олгосон байна.

Эх сурвалж: Yonhap News Agency

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.