СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-05-19

Ерөнхийлөгчийн тавьсан 19 хоригийн хоёрыг нь л УИХ хүлээн авчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 5-р сарын 6-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан. Уг

УИХ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр баталсан юм. 

Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-аас баталсан хууль, тогтоолуудад нийт 19 удаагийн хориг тавьж байжээ. Тэрээр 2017 онд гурван удаа, 2018 онд хоёр удаа, 2019 онд таван удаа, 2020 онд гурван удаа, 2021 он гарсаар долоон удаа хориг тавиад байна. 

Ерөнхийлөгчийн тавьсан хоригуудаас хоёрыг нь л УИХ хүлээн авчээ

Нэг нь Захиргааны ерөнхий хуульд бүхэлд нь тавьсан хориг, нөгөө нь УИХ-ын тухай 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт хэсэгчлэн хориг тавьсан хориг. 

УИХ-ын тухай хуулийн 38,2-т Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хассан байсанд ХОРИГ тавьснаар хууль санаачлах эрх нь хэвээр үлдсэн юм.

Харин Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуульд "хадгалж, хамгаалах шаардлагатай газар нутагт ашигт малтмал олборлох шийдвэрийг төрөс гаргах, ингэж гарсан Засгийн газрын болон түүний харьяа байгууллагын шийдвэрийг шүүх хянахгүй байх, эрх ашиг нь зөрчигдөж байгаа иргэд шүүхээр эрхээ хамгаалуулж чадахгүйд хүрэх зэрэг ноцтой үр дагаврууд байна" хэмээн үзэж тавьсан ХОРИГ-ийг хүлээн авч, залруулсан байдаг. 

Ерөнхийлөгчийн тавьсан хоригууд:

2021 оны 4-р сарын 29-нд - ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авсан УИХ-ын тогтоолд хориг, 

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” УИХ-ын 31 дүгээр тогтоолд хорриг, 

2021 оны 4-р сарын 06-нд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолд хэсэгчлэн хориг, 

2021 оны 4-р сарын 02-нд - "Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” УИХ-ын 31 дүгээр тогтоолд хэсэгчилсэн хориг,

2021 оны 1-р сарын 26-нд - Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хэсэгчилсэн хориг,

2021 оны 1-р сарын 26-нд - Монгол Улсын шүүхийн тухай хуульд хэсэгчилсэн хориг, 

2021 оны 1-р сарын 22-нд - Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчилсэн хориг,

2021 оны 1-р сарын 26-нд - Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчилсэн хориг,

2020 оны 11-р сарын 25-нд - 2021 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг,  

2020 оны 5-р сарын 26-нд - Монгол Улсын Их Хурлын тухай хуульд хэсэгчлэн хориг/хүлээж авсан/

2020 оны 12-р сарын 3-нд - Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчлэн хориг,

2019 оны 12-р сарын 3 - Өмгөөллийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хориг,

2019 оны 09-р сарын 20 - Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолд хориг, 

2019 оны 05-р сарын 30 - Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг /хүлээж авсан/

2019 оны 06-р сарын 04 - Татварын багц хуультай холбоотой УИХ-ын тогтоолд бүхэлд нь хориг /Уг хоригийг буцаасан/

2019 оны 05-р сарын 14 - Татварын багц хуульд бүхэлд нь хориг,

2018 оны 11-р сарын 15 - Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиуд, УИХ-ын тогтоолуудад бүхэлд нь хориг, 

2018 оны 06-р сарын 13 - Улсын Их Хурлын 45, 47 дугаар тогтоолуудад хориг, 

2017 оны 11-р сарын 14 -  Төсвийн тухай хуулийн зарлагын хэсэгт хориг,

2017 оны 11-р сарын 03 - 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрт бүхэлд нь хориг, 

2017 оны 10-р сарын 26 - Улсын Их Хурлын шийдвэрт хэсэгчлэн хориг /УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар томилсон тогтоолд/ тус тус хориг тавьж байжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.9.40.188

Баттулга өөрөө хууль эрх зүйн ямарч мэдлэг байхгүйн хамт зөвлөхүүдээ өөртэйгээ адилхан тэнэгүүдийг тойруулчихаад өөрт таалагдаагүй юмуу аль эсвэл өөрт ашиггүй байх юм бол шууд хориг тавьдаг. Энэ хүнд улс орны эрх ашиг, хөгжил дэвшил хамаагүй мэт аашилдаг цаг хугацаа нь өдрөөс өдөрт хумигдаж байна даа. Хууль хяналтын байгууллага барьж аваад шорондоо хийнэ биз дээ. Аавын хүүг алагчлахгүй юм байгаа биз дээ. Энэ хүнд улс орноо хохироосон маш олон бодит хэргүүд байгаа шүү дээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.