СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-05-19

🔴LIVE : Бүрэн дархлаажсан хүнээс ПСР шинжилгээний бичиг шаардаж байгаа нь хүндрэл учруулсаар

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Нийслэлийн есөн дүүрэгт есөн ПСР шинжилгээний цэг ажиллаж байна. Эрүүл мэндийн шалтгаантай болон хөдөө орон нутаг руу зорчих хүсэлтэй иргэд хонон өнжин дугаарласаар байна. БЗД-ийн "Тэнгэр" бөөний төвийн явуулын шинжилгээний төвөөс мэдээлэл бэлтгэснээ та бүхэнд хүргэе. 

Шөнийн 02 цагт ирсэн иргэн 66 хүний ард дугаарласан талаараа ярилаа. Гэтэл биднийг сурвалжлах ажлаар очиход үед "Сорьц дууссан" гэдэг шалтгаанаар шинжилгээг зогсож байгааг дуулгасан нь иргэдийн бухимдлыг төрүүлэв.  Мөн, УОК-ын журмаар хөдөө орон нутаг руу зорчих 0-15 насны хүүхдээс ПСР шинжилгээний бичиг шаардах болсон нь иргэдэд чирэгдэл учруулсаар байгааг эргэн харах хэрэгтэй байна гэв. Тэд, 

-Сорьц дууссан гэж байна. Өглөөнөөс хойш зогсоод, буцна гэдэг харамсалтай байна. Миний хувьд хоёр дахь тунгаа хийлгэсэн. Гэтэл орон нутаг руу зорчих бол ПСР шинжилгээний бичиг заавал шаардана гэж байна. УОК-ын журам үйлчлэхгүй байна шүү дээ. Бүрэн дархлаажаад, 14 хоносон хүнийг орон нутаг руу чөлөөтэй зорчуулна гээ биз дээ! Ингэж бөөгнөрч байгаад халдвар авахгүй гэх баталгаа алга... 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.