Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хот дахь автобусны буудлуудыг угааж, цэвэрлэн ариутгал хийж байна. Энэхүү ажилд иргэд сэтгэл хангалуун байгаа бөгөөд хог хаях нь багассан гэсэн мэдээллийг албаны хүн өглөө.
"Улаанбаатар ариутгал" ХХК-ийн ажилтан Х.Зоригтбаатар:
-Манай баг өдөртөө 10-14 автобусны буудлыг угааж цэвэрлэн, ариутгаж байна. 3-4 хоноод ирж дахин цэвэрлэдэг. Ингэхэд хог, тамхины иш, шүлсээ хаях нь эрс багассан байдаг нь таатай санагдаж байгаа. Иргэдийн ухамсар дээшилж байгаад баяртай байна.
-Цэвэрлэгээний ажил ямар дараалалтай явдаг вэ?
-Эхлээд автобусны буудлын ойр орчмыг чийглэдэг. Дараа нь хөөс цацаж, 0,5 процентийн ариутгалын уусмалаар ариутгаад, усаар шүршиж цэвэрлэдэг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.