СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-05-19

Л.Халтар: Богд хаан төмөр замыг барьснаар авто замын түгжрэлийг бууруулах боломжтой

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг хэлэлцэх юм байна. Авто замын түгжрэл, орон сууцны дэд бүтэц, эрчим хүчний зэрэг асуудлаар цогцоор нь анх удаа хэлэлцэх өргөтгөсөн нээлттэй хурал 10.00 цагт эхэлсэн.

Богд хаан төмөр замын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Богд хаан төмөр замын хувьд одоогийн байдлаар 175 орчим км-ийн асуудал яригдаж байна. Үүнээс 135.8 километр төмөр замыг шинээр, 39 километр төмөр замыг одоо байгааг нь сайжруулах, тахир тойрууг багасгах чиглэлээр техникийн шийдлүүдийг гаргахаар ажиллаж байна. . Замын хэвгий, тахир харьцангуй сайжирсан төмөр зам болох гэж байна.

Улаанбаатар хотын түгжрэлд сөрөг нөлөө үзүүлж байгаа цөөн тоо хэлье.

Дөрвөн хэсэгт төмөр болон авто зам нэг түвшинд огтлолцож байгаа.

  • Таван шарын уулзвараар хоногт 61,350 автомашин, 57 галт тэрэг өнгөрдөг. Нийтдээ 1,440 минутаас 171 минутыг
  • Энхтайвны гүүрний зүүн тал Хүүхдийн паркийн хойд талын түр гармаар хоногт 15,597 автомашин 45 галт тэрэг өнгөрч байна. 1,400 минутаас 135 минутыг
  • Дүнжингарав худалдааны төвд хоногт 67,780 автомашин, 45 гал тэрэг өнгөрч, 135 минутыг
  • Амгалангийн орчимд 26,370 автомашин, 45 галт тэрэг өнгөрч, үүнээс 135 минут буюу 10 хувийг галт тэрэгний хөдөлгөөнд зориулж, автомашины хөдөлгөөнийг хааж байна.

. Богд хаан төмөр замыг бариад ашиглалтад оруулсны дараа Улаанбаатар хот болон бусад төвийн хооронд явж байгаа зорчигчийн галт тэрэг, дулааны цахилгаан станцуудын зориулалттай нүүрсний тээвэр голчилж, энэ тээвэр хийгдэнэ. Бусад ачаа Богд хаан төмөр замаар тээвэрлэгдэх боломжтой. Энэ үед бидний тооцоогоор дунджаар 144 минутыг 62 минут болгож багасгах бололцоо байна.

Энэ нь автомашины замыг галт тэрэгний хөдөлгөөнөөс болж хааж байгаа хугацааг 57 хувиар бууруулж болно гэсэн тооцоо гарч байгаа. . Өөрөөр хэлбэл, Таван шарын уулзвар, Хүүхдийн парк, 407, 413 дугаар км дээр байгаа гарцуудад гүүр болон нүхэн гарц хийж өгсөн үед галт тэрэгний хөдөлгөөнөөс авто замыг хаах зүйл байхгүй болно. Энэ нь Богд хаан төмөр замыг барих хамгийн эхний ач холбогдол байна” гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зоёин
2 жилийн өмнө
202.9.41.38

Сүүлд авсан шинэ суудлын галт тэргээ явуулаач идчисэн м уу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.