СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ-ын кимчинээс хоолны хордлого үүсгэгч нян илэрчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

БНХАУ-аас импортолж оруулж ирсэн 289 кимчи, кимчиний төрлийн бүтээгдэхүүний 15-аас нь хоолны хордлого үүсгэгч нян илэрсэн гэж БНСУ-ын Хүнс, эмийн аюулгүй байдлын яамнаас мэдээлжээ. Мөн Хятадын давсалж, хатаасан байцайн бүтээгдэхүүнүүдийн хоёроос нь Өмнөд Солонгост хэрэглэхийг хориглосон хадгалалтын бодис илэрсэн байна.

Өмнөд Солонгосын албаныхан энэ оны 3 дугаар сарын 12-ноос 5 дугаар сарын 7-ны хооронд эрчимжүүлсэн шалгалт зохион байгуулж, импортын кимчи ба кимчиний төрлийн бүтээгдэхүүнүүдэд үзлэг хийн, шаардлага хангаагүй хэд хэдэн бүтээгдэхүүнийг илрүүлжээ.

Хүнс, эмийн аюулгүй байдлын яамнаас Хятадын холбогдох компаниуд болон Солонгосын импортлогчдод эдгээр бүтээгдэхүүнийг Хятад руу буцаан, устгалд оруулахыг тушаасан байна.

Мөн тус компаниуд дахин бүтээгдэхүүн импортлох үед нэмэлт дөрвөн удаагийн хяналт шалгалт хийхээр шийдвэрлэж, БНХАУ-ын Засгийн газраас тус улсын кимчи үйлдвэрлэлийн эрүүл ахуйг сайжруулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авахыг хүссэн байна.

Эх сурвалж: The Korea Times

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
142.179.77.141

Хятад ногоо сайн идээд байгаарай

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.121

sejigiin huurnuud shu.

Алтанзагас
3 жилийн өмнө
192.82.72.16

Монгол улс маань хятад улсаас хэрэглээний бараа хэргэлж болох ч хүүхдийн тоглоом хоолны түүхий эд зүлс авахгүй бол хүний эрүүл мэндэд эерэгээр нөлөөлж . Хүн амийн өсөлт хөгжилд давуу тал бий болох байхаа.

Зочин
3 жилийн өмнө
202.126.90.29

arai yma

Энхтайван
3 жилийн өмнө
66.181.188.141

Хятад ногоо оруулахгүй 'гэж дандаа худлаа хэлсэн байдаг.Энэ нь ард түмнээ эрүүл мэндээр нь маш муухай хохироож нөхөж барахгүй хохирол учруулдаг.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.