Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 9023 хүнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 575 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Шинэ тохиолдлын 570 нь дотоодын халдвар бол нийслэлд 492, хөдөө орон нутагт 78, эмнэлгээс шалтгаалах 5 тохиолдол бүртгэгдэв. Өнөөдрийн байдлаар, манай улсад “Ковид-19” халдварын нийт 50099 тохиолдол боллоо. Харин 865 хүн сүүлийн 24 цагт эмнэлгээс гарснаар нийт 43586 хүн эдгэрчээ. Сүүлийн 24 цагт коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр зургаан хүн нас баржээ. Ингэснээр коронавируст халдварын улмаас нийт 227 хүн эндээд байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.