СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Энэтхэгийн хамгийн ариун мөрөн цогцсоор дүүрчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Энэтхэгийн хамгийн ариун мөрөн гэгддэг Ганга ойрын өдрүүдэд цогцсоор дүүрэх болсныг сэрэмжлүүлжээ. Тус мөрний эрэг сав газраас хэдэн зуун цогцос олдох болсон бөгөөд эдгээр цогцоснууд коронавирусийн улмаас нас барсан иргэдийнх гэж таамаглаж байгаа юм.

Энэтхэг улсад коронавирусийн халдварын 25 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 275,000 иргэн нас бараад байгаа. Бодит тоо үүнээс хэд дахин их байж болзошгүй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулсан. Хүн ам шигүү оршин суудаг Уттар Прадеш мужийн нутаг дэвсгэрээс хамгийн олон цогцос олдож байгаа ажээ.

Тус мужид тавдугаар сарын 10-ны өдөр Ганга мөрний эргээс 71 цогцос олдсон юм. Энэ мэтчилэн ойрын өдрүүдэд мөрний ай саваас хэдэн арав, хэдэн зуун цогцос олдсоор байна. .

Хинду шашны уламжлалаар нас барагсдын цогцсыг шатаадаг боловч зарим нь охид, хүүхдүүдийн цогцсыг мөрөнд урсгах уламжлал тогтсон байдаг ажээ. Үүний зэрэгцээ ядуус нас барсан төрөл төрөгсдөө чандарлах боломжгүй байгаа тул усанд урсгах тохиолдол гарсаар байгаа юм. Мөрний эргээс олдсон зарим цогцсыг живүүлэхийн тулд чулуу дүүжилсэн байжээ.

Ганга нь дэлхийн томоохон гол мөрнүүдийн нэг бөгөөд энэтхэгүүд тус мөрнийг адислагдсан ариун ус гэж итгэдэг. Тус мөрөнд орж биеэ угааснаар бохир муу муухай зүйлээс ариусган гэтэлгэдэг гэж үздэг юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.