СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Өдөр тутам | 2021-05-19

Онцгой байдлын албан хаагчдад нэн шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг гардуулан өглөө

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
2 жилийн өмнө

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Сэлэнгэ аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, халдварын тархалтыг зогсоох чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг сонсон, аймгийн Онцгой комиссын дарга, гишүүдэд холбогдох үүрэг, чиглэлийг өглөө.  

Мөн энэ үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Онцгой байдлын газарт 570 сая төгрөгийн өртөг бүхий хүн тээврийн “Маз” маркийн 1 автомашин, 1,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий ой хээрийн түймэр унтраах тусгай зориулалтын иж бүрэн багаж хэрэгсэл, алба хаагчдын ажиллах орчин, байрны тохижилт засварын ажилд 200 гаруй сая төгрөгийн хөрөнгийг Онцгой байдлын ерөнхий газраас шийдвэрлэлээ.

Түүнчлэн тус аймгийн Хилийн 0101 болон 0243 дугаар ангид ой, хээрийн түймэр унтраах үлээгч аппарат, үүргэвчин гал унтраагуурыг өглөө гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.