СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Супермодель Наоми Кэмпбелл 50 насандаа ээж болжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Энэ жил 50 настай супермодель Наоми Кэмпбелл ээж болж, бяцхан охинтой болсон тухайгаа Инстаграм хуудсандаа мэдээлж, шуугиан тарьжээ. Тэр бяцхан охиныхоо хөлийг атгасан зургаа нийтэлж, “үзэсгэлэнтэй бяцхан сахиусан тэнгэр намайг ээжээ болгохоор сонгожээ, миний амьдралд тохиолдсон хамгийн сайхан зүрх сэтгэл, үүнээс агуу хайр гэж үгүй” гэжээ.

Кэмпбеллийн ийнхүү нийтэлсэн постонд Британийн Vogue сэтгүүлийн редактор Эдвард Эннинфул баяр хүргэж, миний энэ жилийг та хоёр маш гайхалтай болголоо гэжээ. .

Дэлхийн хэмжээний супермодель хүүхэдтэй болж байгаа талаараа ямар нэг мэдээлэл өгөөгүй байсан тул гэнэтийн мэдээ болж түүний найз нөхөд, эргэн тойрныхон, шүтэн бишрэгчдийг нь ихээхэн цочирдуулаад байгаа юм. Тэрээр өмнө нь хоёр ч удаа сүй тавьж байсан боловч огт гэрлэж байгаагүй. Мөн .

Энэ жилийн дөрөвдүгээр сард Кэмпбелл бие давхар харагдаагүй гэж зарим хэвлэл бичсэн байна. Тиймээс супермодель тээгч эх хөлсөлсөн төдийгүй ганц бие ээж байх замыг сонгосон байж болзошгүй гэсэн таамаг гарчээ.

Одоогоор бяцхан охины талаар бусад мэдээлэл нууцлаг байгаа ажээ. 2017 онд өгсөн ярилцлагадаа дэлхийн шилдэг супермодель ээж болохыг хүсч байна хэмээн ярьж байжээ.

Наоми Кэмпбелл сургуулийн сурагч байхаасаа загварын тайзан дээр алхаж, Британийн Vogue сэтгүүлийн нүүрэнд гарсан анхны өнгөт арьст британи модель болж байсан юм. Тэрээр шилдэг моделиос гадна 2005 онд Fashion For Relief сангаа байгуулж хандивын ажил хийх болсон билээ.

Эх сурвалж: ВВС, CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.