СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-05-19

Тээврийн хэрэгслүүд стандартын шаардлага хангахгүй шатахуун хэрэглэснээс агаарын бохирдол нэмэгдэж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн мэдээлэл болон хэрэгжилтийн талаар салбарын сайд Н.Уртнасан мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Тээврийн хэрэгслээс үүдсэн агаарын бохирдлын түвшин, шалтгааныг судлахад . Автотээврийн үндэсний төвийн мэдээллээр 2021 оны Улаанбаатар хотод нийт 621,939 хөдөлгөөнт эх үүсвэр байна.

Манай улсад ашиглагдаж буй автомашины жилийн дундаж түлш зарцуулалт дэлхийн дундажтай харьцуулахад 1.4 дахин өндөр байгаа.

Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа 18 аж ахуйн нэгж, байгууллагын 949 ширхэг автобусны 80 гаруй хувь нь 10-аас дээш жилийн насжилттай, 40-өөс дээш хувь нь утаа, тортог их хаядаг болох нь автотээврийн улсын үзлэгээр тогтоогдсон.

Иймд нийтийн тээврийн үйлчилгээг дэлхийн чиг хандлагатай нийцүүлэн шинэ шатанд гаргаж, урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгүүдэд заасан цахилгаан тэжээлтэй автобусыг Монгол Улсад нэвтрүүлэхийг бодлогоор дэмжин гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх шаардлагатай байна" гэв. 

Түүнчлэн. Хийн түлшээр ажилладаг тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр хийгээр ажилладаг тээврийн хэрэгсэлд ногдуулах онцгой албан татварыг тэглэхэд анхаарч Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулах шийдвэрийн төслийг боловсруулж хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа талаар БОАЖ-ын сайд Н.Уртнасан мэдээлэл өгөв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
2 жилийн өмнө
103.29.144.170

Хуцна биз хэдэн шулаач колонкууд нь шаардлага хангахгүй хольцтой бензин зарж байгааг яахуу?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.