СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Энэ онд 1.8 сая га талбай бүхий 12 газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдааанд Тусгай хамгаалалттай газар нутгийн талаар БОАЖ-ын сайд Н.Уртнасан мэдээлэл хийв. 

Улсын хэмжээнд

  • 13.8 сая га талбай бүхий дархан цаазат газар 22,
  • 13.2 сая га талбай бүхий байгалийн цогцолборт газар 36,
  • 5.7 сая га бүхий байгалийн нөөц газар 48,
  • 0.1 сая га газар бүхий дурсгалт газар 14 нийт 120 газар, 32.8 сая га газрыг тусгай хамгаалалтад авсан байна.

Өнөөдрийн байдлаар Ноён уулын дархан цаазат газарт хилийн заагийн тэмдэг тэмдэглэгээ байршуулах ажлыг эхлүүлээд байна. . Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа байгуулах зардлыг 2022 оны төсвийн төсөөлөлд тусгахаар санал боловсруулан ажиллаж байна гэж байлаа. 

2021 онд Архангай, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Увс зэрэг 6 аймгийн 25 сумдын нутаг дэвсгэрийг хамарсан, дархан цаазат газрын ангиллаар 1, байгалийн цогцолборт газрын ангиллаар 3, дурсгалт газрын ангиллаар 3, байгалийн нөөц газрын ангиллаар 5 нийт 1.8 сая га талбай бүхий 12 газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар ажиллаж байгааг салбарын сайд Н.Уртнасан мэдээлэлдээ онцоллоо.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийт газар нутгийн 25 хувийг тусгай хамгаалалт авахаар тусгагдсан бөгөөд жилд нэг хувир өсгөж тооцоход 1,2 сая га талбайг тусгай хамгаалалтад авахад үүнийг дагаад тусгай хамгаалалтын захиргааны тоог нэмэгдүүлэх, цалингийн зардал, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах асуудлыг цогцоор нь шийдвэрлэх ёстойг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хариултдаа онцлоод с.

Байгаль хамгаалагчдын цалин хөлс бусад төрийн байгууллагад ажиллагсадтай харьцуулахад бага учир цалингийн шатлалыг ахиулахаар судалгаа үндэслэлийг гарган ажиллаж байна. Мөн тусгай хамгаалалтад авах газар нутгийн судалгааны ажилд жилдээ 60-70 сая төгрөг төсөвлөдөг бөгөөд энэ нь хангалтгүй байдаг гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.