Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад дараах хариулт өгч байна.
-Гэрээр коронавирусийн эсрэг эмчилгээ хийлгэж байгаа хүн эмчийн магадлагааг хаанаас авах вэ?
-Гэрээр болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарсан иргэдэд QR кодтой эмчийн магадлагаа олгож байгаа. Гэрээр эмчлүүлсэн иргэд өрхийн эмнэлгээс, хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд тухайн эмнэлгээсээ магадлагаа авна.
-Вакцины бүрэн тунд хамрагдсан иргэд ойрын хавьтал болсон бол PCR шинжилгээ өгөх шаардлагатай юу?
-Сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавирус халдвараар өвчилж эдгэсэн болон вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон бол PCR шинжилгээг өгөх шаардлагагүй.
-PCR шинжилгээ хаана өгөх вэ?
-Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийт суурин гурав, явуулын гурван шинжилгээний цэг ажиллаж байна. Дээрх цэгүүдэд хөдөө, орон нутаг зайлшгүй явах шаардлагатай иргэд, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах иргэд, оршуулгын үйл ажиллагаанд оролцох иргэд цаг авалгүй очин, шинжилгээнд хамрагдах боломжтой.
Шинжилгээний цэгийн байршлууд:
НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ