СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шинэ цэргүүдээ дэглэсэн байлдагч нарт зургаан сарын хорих ял оноожээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн халагдах цэргүүд шинээр цэргийн албанд татагдан очсон залуусыг дэглэж буй бичлэг өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд олон нийтийн сүлжээнд байршиж, багагүй шуугиан тарьсан.

Улмаар тус бичлэгийг хууль хяналтын байгууллага шалгаж,

Тэдэнд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 28.3-1-т заасан “Цэргийн дүрмийн бус байдлаар харилцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, эсхүл бусад байдлаар хүч хэрэглэсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн.

Харин өчигдөр тус хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцэн:

  • Шүүгдэгч М-г Эрүүгийн хуулийн 28.3-1 дэх хэсгийн дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэсэн, 
  • Шүүгдэгч О, Э нарт Эрүүгийн хуулийн 28.4-1-ийн бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчсөн гэм буруутайд тооцож, тус бүрт нь зургаан сар хорих ял оноож, нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 
     
Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
3 жилийн өмнө
202.9.40.72

Аль дээрийн л ийм арга хэмжээ хэд авчихсан бол таслан зогсоогдчихсон бгаа шүү дээ Эрхэм хүндэт армийн удирдлагуудаа

Зочин
3 жилийн өмнө
202.126.89.108

Зөв шүү

зочин
3 жилийн өмнө
192.82.76.62

зөвөө. Дахиад өөр цэргийн ангид ийм муухай дарамтууд бугшсан байгаа. Одоо цаашид ийм зүйлүүдийг таслан зогсоох зорилгоор эхлэн авсан энэ арга хэмжээг дэмжиж та бүгдийн эдгээр үйл ажиллагаатай сайн илрүүлж ажиллаарай. амжилт

Ganjoerja
3 жилийн өмнө
202.126.88.193

Zoduurgvi tsereg ge yu bhaw de Yamar tsetserleg bish

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.