СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Та үүнийг мэдэх үү: Дэлхий дээр 1,6 тэрбум бор шувуу байдаг

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
2 жилийн өмнө

Манай дэлхий дээр 50 тэрбум зэрлэг шувуу нутагшсан байдаг гэдгийг шинээр хийсэн судалгаагаар тогтоожээ. Эдгээрийн 1,6 тэрбум нь гэрийн бор шувуу байдаг гэж үзсэн байна.

Мөн Европын тодол, амбаарт хараацай, цахлай шувуунууд тус бүр нэг тэрбум нутагшсан байдаг ажээ. Гэсэн хэдий ч ихэнх шувууны төрөл зүйл тун ховор тохиолддог бөгөөд аравны нэг нь 5,000-аас доош тооны байдаг байна.

Өмнө нь 10,000-13,000 төрлийн 200-400 тэрбум шувуу байдаг хэмээн урьдчилан тооцдог байжээ. .

Уг судалгаагаар Европ, хойд Ази, хойд Африк, Арабын хойгийн нутаг дэвсгэр, хойд Америкт хамгийн олон шувуу тоологдсон бол Мадагаскар, Антарктикад хамгийн цөөн шувуу тоологдсон байна. Дэлхий дээрх шувууны тоо толгой, төрөл зүйлийг тоолох нь биологийн төрөл зүйлийн ирээдүйн нөхцөл байдлыг хянахад голлох үүрэг гүйцэтгэнэ гэж судлаачид үзэж байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.