Германууд еврейчүүдийг хавчин дарамталж байсан үед буюу 1938 онд бичигдсэн зохиол 80 жилийн турш мартагдаж, алдагджээ. “The Passenger” буюу “Зорчигч” роман орчин цагт дахин сэргээгдэж, Их Британид хамгийн их борлуулалттай 10 номын жагсаалтад багтсан байна.
Зохиолч Ульрих Александр Бошвиц зохиолдоо нацист дэглэмээс зугтахыг оролдож буй еврей залуугийн түүхийг өгүүлжээ. Уг залуу нь зохиолч өөрөө байсан гэж үздэг байна.
1938 онд бичигдсэн зохиолыг 80 жилийн дараа 2018 онд зохиолчийн нагац дүү олж, энэ тухайгаа номын редакторт хэлсний дараа дахин сэргээгджээ. Дахин сэргээгдэн бичигдсэн зохиол The Sunday Times сонины нэрлэсэн хамгийн их ашиг орлоготой хатуу хавтастай номын эхний 10-т бичигдсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт “Зорчигч” ном 1800 орчим ширхэг борлогджээ. Номын үйл явц 1938 оны 11 дүгээр сард Австри, Герман дахь еврей үндэснтнүүдийг үй олноор хомроголон устгаж, хүчирхийлсэн “хагарсан цонхтой шөнө” хэмээн түүхэнд бичигдсэн үйл явдлаас цөөн хэдэн долоо хоногийн дараах үеийг өгүүлдэг байна.
Зохиолын гол дүр, еврей гаралтай бизнесс эрхлэгч Отто ван Силбермэнн нацист цэргүүд хаалгыг нь тогшиж байгааг сонсно. Тэр даруй зугтах ёстой гэдгээ мэдэж, эхнэртэйгээ хамт хуримтлуулсан бүх мөнгөө тээшиндээ хийж зугтдаг бөгөөд галт тэргэнд суухыг оролдоно. Уг ном 1939, 1940 онуудад Их Британи, АНУ-д хэвлэгдсэн боловч төдийлөн амжилт олоогүй ажээ.
Зохиолч Бошвиц 1942 онд 27 настайдаа сууж явсан завийг нь германууд сөнөөснөөр нас барсан байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.