Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.18/ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: Сүүлийн 24 цагийн хугацаанд 349 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 49524 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 318 нь Улаанбаатар хотод, 25 нь орон нутагт, 6 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 877 хүн эдгэрлээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 42721 болж байна. Коронавирусийн халдварын улмаас долоон хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 221 болж байна.
Нас барсан иргэдийн хувьд:
Эрүүл мэндийн байгууллагаас халдвар авсан таныг эмнэлэг руу авч явна гэхээр гэртээ үлдэнэ гэснээс болж биеийн байдал муудаж, нас барах тохиолдол байна. Иймд эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг дагах ёстойг анхааруулав. Орон нутагт 25 тохиолдол батлагдлаа. Орхон аймагт-8, Булган-1, Сэлэнгэ-1, Өвөрхангай-3, Дорноговь-2, Завхан-1, Увс-1 тохиолдол батлагджээ. Халдвар авсан иргэдийн биеийн байдлыг үнэлбэл хөнгөн 1879, хүндэвтэр 1364, хүнд 523, маш хүнд 104 иргэн байна. Өнөөдрийн байдлаар 2691 гэрийн хяналтад байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.