Поп од Ариана Гранд жил гаруйн турш болзсон сүйт залуутайгаа өнгөрсөн амралтын өдөр гэрлэж, хуримын ёслол хийжээ. 27 настай Америкийн дуучин бүсгүй 25 настай тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн салбарын ажилтан Далтон Гомезтой цөөн зочдын хамт хуримын ёслол хийсэн байна.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тэдний хуриманд хоёр талын гэр бүлийн, ердөө 20 гаруй хүндтэй, дотны хүмүүс нь л уригдан иржээ. Дуучин бүсгүй өнгөрсөн жилийн 12 дугаар сард зул сарын өмнөхөн Калифорниад өссөн, үл хөдлөх хөрөнгийн салбарт таван жил ажиллаж буй Гомезтой хагас жил гаруйн турш болзсоны дараа сүй тавьсан гэдгээ зарласан юм.
Тэдний хурим Калифорниа дахь гэрт нь болсон гэж зарим эх сурвалжууд мэдээлж байна. Ариана Грандын хэвлэлийн төлөөлөгч тэдний хуримын талаар батлан, хэвлэлд ярилцлага өгчээ. Хуримын ёслол халуун дотно хайраар дүүрэн, маш гайхалтай болсон бөгөөд хос болон тэдний гэр бүлүүдээс илүү жаргалтай хүмүүс байгаагүй гэсэн байна.
Ариана Гранд нэр алдартай хүмүүс ихэвчлэн амьдардаг Калифорниагийн Монтекитод үл хөдлөх хөрөнгөтэй бөгөөд Их Британийн ханхүү Харри гэр бүлийн хамт тэнд амьдардаг ажээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.