СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт, Нийгэм | 2021-05-17

Улсын залуу харцагууд допинггүй барилдааныг уриалж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Монгол түмний бахархал болсон Үндэсний бөхийн тамирчид сүүлийн жилүүдэд допинг буюу сэргээшийн төрлийн бодис хэрэглэж,  энэ нь допингийн шинжилгээгээр ил болсон тохиодлууд хэд хэд гарсан. Гэвч энэ нь нийт бөхчүүд бүгд сэргээш хэрэглэж,  хүч тамираа сэргээдэг гэсэн үг биш. Цөөн бөхийн хариуцлагагүй үйлдлээс шалтгаалан нийт бөхчүүдийн нэр хүнд унаж байна гэж залуу бөхчүүд харамсаж байна. 

Тиймээс үндэсний бөхийн залуу харцагууд санаа нэгдэж "бүх бөхчүүд допинг хэрэглэдэггүй" гэдгийг бөх сонирхогч түмэндээ таниулахын тулд монгол бөхийн түүхэнд анх удаа сайн дураараа допингийн шинжилгээнд хамрагдаж байна. 

.

Улсын залуу харцагууд сайн дураараа допингийн шинжилгээнд хамрагдаж, шинжилгээний дээжийг нь БНСУ-руу илгээн шинжлүүлэхэд нийт 12 сая төгрөгийн зардал гарч байгаа ажээ. . Тиймээс “Хаан даатгал” компани эдгээр бөхчүүдийн допингийн шинжилгээний зардлыг гаргаж, дэмжлэг үзүүлсэн байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Жаамаа
3 жилийн өмнө
192.82.87.27

Маш зөв санаачилга гаргасан байна.шинжилгээний үнэ төлбөрийг даасан хамт олонд сайн сайхныг хүсэн ерөөе

zochin
3 жилийн өмнө
192.82.93.12

Зөв луйвар чин муу Оюунболдийг зайлуулах хэрэгтэй барилдаж чадахгүй ойччихоод бас уурлана мэх муутай мөн барьц сонгохийг хүлээж барилдаж чадахгүй луйвар хийнэ ийм хогийн муу бөх

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.