Жил бүрийн 5 болон 10 дугаар сарын 2 дахь “Бямба” гарагийг мод тарих өдөр болгон зарласан байдаг. Бүх нийтээр мод тарих өдрийн арга хэмжээний хүрээнд “Өрх бүр хашаандаа мод тарья” аяныг Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн 100 хороодтой хамтран 5000 орчим айл өрхүүдийн хашаанд мод тарих ажлаар эхлүүлсэн.
Өнөөдөр Хан-Уул дүүрэгт тус арга хэмжээний хүрээнд 14 төрлийн модны 3250 ширхэг тарьц, суулгацыг гэр хорооллын 13 хорооны өрхүүдэд хүлээлгэн өгч, тарьц, суулгацыг ургуулахад шаардлагатай 26 тонн холимог хөрс, 245 тонн литр усыг айл өрхүүдэд хуваарилан өгөх зэрэг ажлыг зохион байгууллаа.
Аяны нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, дүүргийн ИТХ-ын дарга Г.Батсайхан, НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар болон нийслэл, дүүргийн холбогдох албаны төлөөлөлүүд оролцлоо.
Байгаль Орчин, Аялал Жуулчлалын яамнаас санаачлан хэрэгжүүлж буй тарьц, суулгацыг айл өрхүүдэд хүлээлгэн өгөхдөө давхар гэрчилгээ олгож ургалтыг анхаарах, зөвлөгөө өгөх, урамшуулал олгох зэрэг ажлын эрхзүйн орчныг бүрдүүлэн ажиллана.
Цаашид өрх бүр тарьсан модоо арчлан ургуулснаар дахин төрөл бүрийн мод, суулгац өгөх зэрэг ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулан ажиллах юм.
Хан-Уул Эко дүүрэг зорилтын хүрээнд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 105мкв талбайг зүлэгжүүлж, 300,0 орчин мод, бут, сөөгийг дүүргийн хэмжээнд тарьж ургуулсан бөгөөд дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “Эко – Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөр, “Эко ногоон дүүрэг” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоотойгоор мод, бут, сөөг, цэцэг тарих, арчлан хамгаалах замаар ногоон байгууламжийг нэмэгдүүлж, иргэдийн эрүүл, тохилог орчинд ажиллаж, амьдрах нөхцөлөөр ханган ажиллахаа зохион байгуулагчдын зүгээс онцлон хэллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.