СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2021-05-17

Э.Оюунболдын цолыг хурааж, унасан бөхчүүдэд нь цол олгож өгөхийг хүсжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос Э.Оюунболдод өвдөг шороодсон улсын аварга Н.Батсуурьт даян аварга, улсын харцага Д.Анарт заан, улсын начин Б.Цэдэнсодномд харцага, аймгийн арслан Н.Мустафад (тухайн үеийн цолоор) начин цол олгох асуудлаар Ерөнхийлөгчид ханджээ.

Уг албан бичигт,

"Монгол Улсын Ерөнхийлөгч танаа,

Зарим бөхийн цолны асуудлыг шийдвэрлүүлэх тухай
Монголын Үндэсний Бөхийн Холбооны Цэцдийн зөвлөлийн хурал буюу Бага хурал 2021 оны 05-р сарын 15-ны өдөр хуралдсан бөгөөд хуралд оролцсон гишүүдийн 100%-ийн саналын дагуу энэхүү албан бичгийг танд хүргүүлж байна.

Удахгүй болох ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадмын өмнө МҮБХ-ноос допингтой холбоотой асуудлуудыг цэгцлэн маргаан будлиангүй наадмыг зохион байгуулахыг эрмэлзэн ажиллаж байна.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос 2019 оны 10-р сарын 24-ний өдөр гаргасан 08 тоот тогтоолоороо “...2019 оны Улсын баяр наадамд сэргээшийн шинжилгээнд зөрчил гаргасан улсын аварга ...” саналыг танд 2019 оны 10-р сард хүргүүлсэн байна. Энэ асуудлаар бөх сонирхогчид, бөхчүүдийн дунд талцал хуваагдал гарч сүүлийн 3 жил гаруй хугацаанд үргэлжилсээр байна.
Монгол улсын ерөнхийлөгч “...Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн...” мөн та нийгэмд шударга ёсыг тогтоон ажиллах зорилготойгоо удаа дараа илэрхийлдэгийн хувьд допингийн дээрх асуудлыг шударгаар шийдэж, бүрэн эрхийнхээ хүрээнд бөхчүүдийн цолыг даруй шийдвэрлэж өгнө үү.
Таныг хүндэтгэсэн,
Тэргүүний үүргийг гүйцэтгэгч Ц.Магалжав" гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

БНМАУ-ын ДДДА
3 жилийн өмнө
64.119.18.178

Магалжаваа бид чамтай чамгүй эр чадлаараа цол гуншингаа олоод явчихнаа.Дахин дахин хэрүүл бүү босго.Цолыг гуйж авдаггүй.

зочин
3 жилийн өмнө
192.82.76.62

Юун тэнэг зүйл хүсээд байгаа юм. Нэг нэгнийхээ хөдөлмөрийг ингэж улан доороо гишгэж болохгүй. Магалжаваа чи үнэхээр тэнэг новш вэ. Чамайг хэзээ нэгэн цагт хараах үе ирнээ. Болиоч.

Гантогтох
3 жилийн өмнө
203.91.117.8

За

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.