СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хэт олон цагаар ажилласнаас жилд 745,000 хүн нас бардаг

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр хэт олон цагаар ажилласнаас болж жил бүр хэдэн зуун мянган иргэн нас барж байна. .  Уг судалгааг Зүүн Өмнөд Ази болон Номхон далайн баруун эргийн бүс нутгийн улс орнуудад хийсэн байна.

ДЭМБ энэ хандлага коронавируст цар тахлын үед улам хүндэрч болзошгүй гэдгийг анхааруулжээ. Долоо хоногт 55 болон түүнээс илүү цаг ажиллавал цус харвах магадлал 35 хувь, зүрх судасны өвчлөлөөр нас барах эрсдэл 17 хувиар нэмэгддэг байна.

. Тэдгээр хэт ачаалалтай олон цагаар ажилласан хүмүүсийн зарим нь тухайн үедээ биш ч хэдэн арван жилийн дараа хор уршгийг нь хүртэж амь насаа алдсан гэж үзэж байна.

ДЭМБ-ын ажилтан Франк Пегагийн хэлснээр цар тахлын үед хөл хорио тогтоосон улс орнуудад ажлын цаг 10 хувиар уртассан байна. Тус байгууллагын зүгээс ажилчдынхаа эрүүл мэндийн эрсдэлд анхаарал тавихыг ажил олгогчдоос уриалж, энэ нь бүтээмжийг сайжруулахад ч үр нөлөөтэй хэмээн зөвлөжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.