Өнөөдөр 15 цагт товлогдсон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурал ирц хүрээгүй учир хуралдсангүй.
Харин Байнгын хорооны хуралд ЖДҮХС-тай холбоотой асуудлаар мэдээлэл өгөхөөр ирсэн Нийслэлийн Eрөнхий прокурор Д.Баярмагнайгаас бид тодруулга авлаа.
Түүний хэлж буйгаар 2018 онд 222 ААН-д ЖДҮХС-аас зээл өгсөн. Энэ бүхнийг бүгдийг нь шалгана. Одоогоор зургаан хүнийг таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэлээ. Эдгээр нь ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, ЖДҮХС-ийн Гүйцэтгэх захирал, хэлтсийн дарга, ерөнхий нягтлан нарын зургаан хүн байгаа бололтой.
Мэдээллийг бүрэн эхээр нь хүлээн авч үзнэ үү: