Модны үнэ өнгөрсөн жилээс хоёр дахин өсжээ. "Хашааны" гэгдэх хоёрын банз куб метр нь өнгөрсөн жил 110 мянган төгрөг байсан бол одоо 220 мянган төгрөгөөр зарагдаж байна. Мөн түлээний мод шуудай нь өнгөрсөн жил 3500 төгрөгөөр зарагдаж байсан бол энэ жил 5500-6000төг болж нэмэгджээ.
Модны үнэ өндөр байгааг модны худалдаа эрхлэгчид коронавирус, хөл хориотой холбон тайлбарлаж байна. Ууланд мод бэлтгэж байгаа хүн бараг байхгүй, үүний улмаас нийлүүлэлт бага, Улаанбаатар хот руу мод орж ирэх нь эрс багассан учир модны үнэ өндөр байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
түлээ хэрэглээний гоожин 8с9 дахин нэмэгдсэн шүү дээ