СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Хуульч Д.Буянжаргал: С.Эрдэнийн хүчингүй тамгаар СЕХ шийдвэр гаргасныг шүүх баталгаажууллаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд Ардчилсан намын тамгатай холбоотой шүүх хурал өндөрлөсөн. М.Тулгат даргатай АН-ын хуульч Г.Батбаярын мэдэгдсэнээр "С.Эрдэнийн тамга хүчин төгөлдөр гэдгийг шүүх тогтоолоо" хэмээн мэдээлсэн билээ.

Гэтэл О.Цогтгэрэл даргатай АН-ын хуульч Д.Буянжаргал "С.Эрдэнийн хүчин төгөлдөр бус тамгаар СЕХ шийдвэр гаргасан нь хууль бус гэдгийг шүүх сая тогтоолоо" хэмээн шүүхийн шийдвэрийг эрс тэс байдлаар тайлбарлаж байгааг та бүхэнд хүргэе. 

Хуульч Д.Буянжаргал: 

-С.Эрдэнийн намын тамга хууль ёсны гэдгийг түдгэлзүүлсэн шийдвэр үргэлжлээд явахаар боллоо. Тамганы үйлчлэл нь зогссон учир анхан шатны шүүх рүү маргаан буцлаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхлэхээр боллоо. Гэхдээ энэ нь хэрэг эцэслэн шийдэгдсэн гэсэн үг биш. 

-Нөгөө тал чинь өөр зүйл яриад байна шүү дээ? 

-Энэ хугацаанд үйлчлэл нь зогссон байсан гэсэн үг. 2021 оны хоёрдугаар сарын 20-ноос хойш тамга нь хүчингүй болсон байсан гэдгийг өнөөдрийн шүүх хурлаар тогтоолоо. Хүчин төгөлдөр бус тамга ашиглан СЕХ-нд бүртгүүлсэн гэдгийг тогтоосон гэсэн үг. С.Эрдэнийн тамга хүчингүй. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin
3 жилийн өмнө
202.131.250.130

huullch hun baij Buynjargal medleg muutai yum.Erdenein tamga ni huchintei l baisan bna shuudee.

Зочин
3 жилийн өмнө
192.82.85.253

Humuusiig erguu gej boddog ymu daa. Эрдэнэ-н тамга хүчингүй болгох шийдвэр хүчингүй болчихоор Эрдэнэ тамга дараагын шүүхийн шийдвэр гартал хүчинтэй гэсэн үг юм биш үү. Логикоороо бодвол

иргэн
3 жилийн өмнө
66.181.160.35

Хуулийг дураараа тайлбарлах юм аа.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.111

Хуулийн заалт алдаагүй хийхгүй байдаг юм байна сайн хуульч БАЙНА

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.