СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хүн амынхаа 60 гаруй хувийг бүрэн дархлаажуулсан ч тархалт намжихгүй байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Энэтхэгийн далай дахь Африкийн Сейшелийн арлууд хүн амынхаа 61,4 хувийг хоёр удаагийн вакцинжуулалтад хамруулж, бүрэн дархлаажуулжээ. Олон улсын эрдэмтэд хүн амын 60-аас дээш хувийг бүрэн дархлаажуулахад сүргийн дархлаа тогтож, цар тахлын халдвар дарагдана хэмээн мэдээлсэн. Гэвч Сейшелийн арлуудад Ковид-19-ийн тархалт намжаагүй хэвээр байна.

Зуун мянга орчим хүн амтай арлын улсад цар тахлын халдвар нэмэгдсээр хөл хорио тогтооход хүрсэн байна. Өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэнээр Ковид-19-ийн 2700 гаруй идэвхтэй тохиолдол байгаа ажээ. Тэдгээр идэвхтэй тохиолдлуудын 33 хувь нь бүрэн вакжинцуулалтад хамрагдсан ч халдвар авсан гэж тус арлын Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна.

. Тиймээс вакцинжуулалттай зэрэгцэн халдвар хамгааллын дэглэмээ сулруулж болохгүй гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна. Өнөөдрийн байдлаар Сейшелийн арлуудад нийт 9,100 гаруй хүн коронавирусээр өвчилж, 32 хүн нас баржээ.

Аялал жуулчлалын салбар ДНБ-ы 80 орчим хувийг бүрдүүлдэг тул тус арал хилээ нээж, гадны жуулчдыг коронавирусийн шинжилгээний сөрөг хариутай тохиолдолд тусгаарлалгүй нэвтрүүлж байгаа юм.

. Тодруулбал вакцинжуулалтад хамрагдсан 18-60 насны иргэдийн 57 хувь нь Синофарм, үлдсэн 43 хувь нь Ковишелд тариулжээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
192.82.73.115

Хагас дутуу юм тавихгүй шүү. Вакцинд хамрагдаад өвдсөн хүмүүс хөнгөн өвдөж эрчим эмчилгээнд орсон хүн нэг ч байхгүй гэдгийг нь яагаад хасаад байна.

иргэн
3 жилийн өмнө
202.126.88.219

вакцин хамрагдсан хүмүүс эрчимт эмчилгээнд орж байна шүү эд нар нуугаад бна зарим нь нас барж бна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.