ТЦА /Тээврийн цагдаагийн алба/ БЗД-ийн 25 дугаар хороонд 11 тэрбумын өртөг бүхий 10 давхар оффисийн барилга барих болжээ. Энэ шийдвэрийг тус хорооны иргэд эсэргүүцэж байна.
25 дугаар хорооны иргэдийг төлөөлж тус дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчид мэдээлэл хийлээ.
БЗД-ийн 25 дугаар хорооны Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч Отгонбаяр: Манай хороонд ногоон байгууламж бүхий талбай бараг байхгүй. Сандэй, Баялаг-Ундраа гэх мэт худалдааны төв ихтэй. Гэтэл энэ хорооны нутагт дэвсгэрт байх тээврийн хэрэгсэл түр саатуулах газарт 10 давхар замын цагдаагийн албан хаагчдын барилга барих гэж байна. Замын цагдаагийнхан СБД-ийн 1-р хороонд оффистой. Ажилчдын орон сууц нэртэй 2600 мк газраа зарчихсан. Үлдсэн 8000 мкв талбай нь бий. Энэ жилээс эхлээд замын цагдаагийн тасаг дүүрэг болгон дээрээ нэгдсэн. Тэгээд энд барилга барихаар болжээ. Уг нь дүүргийн ИТХ-аас шийдвэр гарч энд хүүхдийн тоглоомын талбай байгуулахаар зураг төсөв нь шийдэгдсэн. Энэ шийдвэрийг өөрчлөх гэж байна.
НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр: 2018 оны НЗД-ийн захирамжаар энэ газар дээр орон сууцны барилга барихыг хориглож, сургууль цэцэрлэг, оффис барих шийдвэр гарсан юм билээ. 11 тэрбум төгрөгийн тендер зарлагдсан /Зориулалт: Тээврийн цагдаагийн албаны барилга, спорт зал/, хоёр хоногийн дараа дуусах гэж байна. Энэ хороонд 650 хүүхдийн суудалтай ганцхан ЕБС байдаг ч тэнд өнөөдөр мянга гаруй хүүхэд сурч байна. 25 дугаар хорооны цорын ганц ногоон байгууламж нь Шинэ Монгол сургуулийн талбай. Цагдаа нар минь та нар энд бүү оффис бариач. Хүүхдэд зориулсан орчин барьчихаач. Хэрвээ энд газар ухаад эхэлбэл хорооны иргэд бослого гаргана шүү. Бид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга Д.Сумьяабазар нарт шаардлагаа өнгөрсөн баасан гарагт өгсөн. НЗД-ийн А251 захирамжаар нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх шийдвэр гарсан ч энэ газрыг чөлөөлөхгүй байна. Иргэд та бүхэн бидэнтэй нэгдээрэй.
НИТХ-ын төлөөлөгч Д.Гантулга: Засгийн газрын тогтоолын дагуу хийгдэж байгаа ажил гэж бидэнд бичиг үзүүлсэн. Бид Ерөнхий сайдаас энэ асуудлыг нягталж асуухад Засгийн газар дээр тийм шийдвэр гараагүй байсан. Хэрэв энд оффисийн барилга баригдах юм бол бид бүх аргаар эсэргүүцэж тэмцэнэ.
БЗД-ийн 25 дугаар хорооны иргэн н.Энхцэцэг: Бүхэл бүтэн нэг хороонд гурван журмын хашаа байна. Төр өөрөө шийдээд иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжтой ногоон байгууламжтай орчин бүрдүүлж өгч болдоггүй юм уу. 25 дугаар хорооны иргэд тав хоногийн өмнөөс энэ шийдвэрийг эсэргүүцэж гарын үсгээ зурж эхэлсэн. Одоогоор 4000 гаруй хүн нэгдээд байна. Цаашид ч нэмэгдэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Tiimee nogoon baiguulamj barih heregtei bna demjij bna ter bolgon vndesnii tsetserleg hvreelen yawj salihilj chadahgvi l bna ger oip nogoon baiguulamjtai bolchihwol vr hvvhdvvd ondop nastan geed bayrlah baihdaa tuushdaa temtseh bolno
Зам тавина гэсэн яасан бэ
Barilga barihiig eserguutsej bna
Сургууль барих хэрэгтэй
Шинэ монгол хэзээ хашаан дотороо ногоо байгууламжтай болчих вэ өөрөө авах гэж байгаа даа
Тийм шүү ногоон байгууламж барих хэрэгтэй байна шүү дээ. Яланг
Тийм шүү ногоон байгууламж барих хэрэгтэй байна шүү дээ. Ялангуяа 25р хороо зай талбай багатай. Нэг ч гэсэн ногоон байгууламжтай болчихвол гэр бүл найз нөхөдтэйгээ чөлөөт цагаа өнгөрөөх ногоон байгуулж хэрэгтэй л байна шүү дээ.
Tom office bariad mashinii zogsool ch bhgui de irgeded nogoon baiguulamj heregtei bnaa alhah suuh ch gazar alga
Nogoon baiguulamj hamgiin ih heregtei gazar. Barilga barihiig eserguutsej bna