Нэр дэвшигч Н.Алтанхуягийн гомдлын дагуу Захиргааны хэргийн шүүх /ЗХШ/ хуралдахаар болсон талаар СЕХ-ны Хуулийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнээс тодруулж байна.
СЕХ-ны Хуулийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ:
-СЕХ-нд холбогдох гомдлын нэхэмжлэлийг ЗХШ-ээс итгэмжлэгсдэн төлөөлөгчийн хувиар би өнөөдөр гардан авлаа. Захиргааны давж заалдах шатны шүүхээс хэрэг нээсэн байна /анхан шатны шүүгч хүлээн аваагүй.Сур/. Шүүхээс ямар шийдвэр гаргахыг хэлж мэдэхгүй байна.
Нэр дэвшигчдэд энэ сарын 24-нд үнэмлэхийг нь гардуулан өгснөөр 15 хоногийн сурталчилгаа эхэлнэ. 2.1 сая сонгогч бүртгэгдсэн. Саналын хуудас хэвлэх ажил эхлээд явж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.