БНХАУ-ын эрх баригчид Балба улсаас коронавирусийн халдвар тархах вий гэж болгоомжлон, Эверестийн ууланд авирахаар зэхэж байсан уулчдын зөвшөөрлийг цуцалжээ.
Хятадын Спортын ерөнхий захиргаанаас гаргасан уг шийдвэрийн хүрээнд тус улсын талаас Эверестийн оргилд гарах бүх оролдлогыг цуцалсан гэж "Синьхуа" агентлаг мэдээлсэн байна. Энэ алхам нь Хятад улс цар тахлын эсрэг болгоомжтой хандаж байгааг харуулж байгаа юм. БНХАУ коронавирусийн халдварын тархалтыг дотооддоо бүрэн хяналтад аваад байгаа бол Балба улсад халдвар тохиолдол болон нас баралтын тоо огцом өссөөр байгаа билээ.
Энэ хавар Эверестийн ууланд авирах хүсэлтэй нийт 38 иргэн Хятад улсаас зөвшөөрөл аваад байсан бол Балба улсын эрх баригчид 408 хүнд зөвшөөрөл олгоод байжээ. Гэвч өнгөрсөн сард Балбад байрлаж байсан хэд хэдэн уулчнаас коронавирусийн халдвар илэрч, цар тахал дэлхийн хамгийн өндөр цэгт хүрсэн юм.
Хятад улс тус ууланд тусгаарлах шугам тавьж, өөрийн талын иргэдийг Балбын талын хэн нэгэнтэй холбоо тогтоохыг хориглоно гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Associated Press