СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2021-05-17

LIVE: "Хаппи веритас" эмнэлэг даатгалаар хеликобактер эмчилж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Урьдчилан сэргийлэх үзлэг буюу скрининг шинжилгээ гэдэг нь тухайн хүнд өвчний шинж тэмдэг анзаарагдаж мэдрэгдэхээс өмнө хамгийн эрт, эмчлэх боломжтой үе шатанд тодорхой өвчнүүдийг оношлох үйл явцыг хэлдэг. Урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээгээр хөлийн улнаас зулай хүртэлх бүх үзлэг шинжилгээнд хамрагдах боломжтой.

Эрүүл мэнддээ анхаардаг аль ч насны хүмүүс урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаар эрүүл мэндийн байдлаа тодорхойлуулах, улмаар хавдар, чихрийн шижин, даралт ихдэлт, элэгний вирусийн өвчлөл зэрэг халдварт болон халдварт бус өвчин эмгэгүүдийг эрт үед нь илрүүлж эмчлүүлэх, хүндрэхээс сэргийлэх чухал ач холбогдолтой.

"Хаппи веритас" эмнэлгийн захирал Ж.Амарсанаа: Суурь өвчин байхгүй иргэдийн хувьд жилдээ нэг удаа маш сайн шинжлүүлэх хэрэгтэй. Ингэснээр тохиолдож болох халдварт болон халдварт бус өвчнөөс өөрийгөө урьдчилан сэргийлнэ. Зүгээр нэг үзлэгээр биш орчин үеийн дэвшилтэд технологийг манай оношилгооны төв Монголд анх удаа нэвтрүүлж ажилладаг. Анх элэгний В, С зэрэг вирусийн тоолж байсан бол савны хорт хавдар, элэгний хатуурлыг оношилдог болсон. Урьд нь элэгний хатуурлыг буруу оношилсноос болж, маш олон иргэн буруу эмчилгээ, хагалгаа хийлгэж байсан. Тэгвэл .

-Хеликобактерыг амьсгалаар оношилж, ЭМД-аар эмчилж эхэлсэн гэсэн. Энэ талаараа танилцуулахгүй юу?

-2010 он хүртэл Монголд хеликобактерыг болхи аргаар эдгэрсэн үгүйг тодорхойлдог байсан. Үүнээс болж эдгэрсэн хүмүүс нь үргэлжлүүлэн хүчтэй антибиотик уух зэрэг тохиолдол байсан. Тэгвэл . Энэ нь оношлуулж буй хүндээ маш амар. Тэгэхээр сүүлийн үеийн техник технологийн аргаар оношлох аргыг манай эмнэлэг цаг алдалгүй нэвтрүүлдэг гэсэн үг.

Үүнээс гадна Эрүүл мэндийн даатгалаар хеликобактерийг үнэгүй оношилж, эмчилгээг хийж эхэлсэн тул өөрийн ажил, амралтын цагтаа тохируулан манай эмнэлгээр үйлчлүүлэхийг урьж байна.

-Коронавирусийн эсрэг биет тогтцыг зөвхөн танай эмнэлэг оношилж байгаа гэсэн?

-Зарим эмнэлгүүд дээр коронавирусийн эсрэг вакцин тариулсны дараа эсрэг биет үүссэн эсэхийг тодорхойлж байгаа. . Тэгэхээр вакцин тариулсан ч тэр нь халдвараас хамгаалах чадвартай эсрэг биет үүссэн байна уу гэдэг нь чухал.

-Таны хувьд вакцин тариулсан иргэдийн дунд судалгаа хийж байгаа. Судалгааны явцын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-. Түүнчлэн файзер вакцины үр дүн маш өндөр гарсан. Мөн коронавирусийн халдвар авсан иргэдийн 20-30 хувьд нь мэдрэлийн гаралтай суурь өвчин үлдэж байна. Халдвар аваад эдгэрсэн ч гэсэн шалтгаангүйгээр мартах, мэдрэмж муудах, тархины манан үүсэх зэрэг мэдрэлийн үлдэц үлдэж байгаа тул оношлуулж, эмчлүүлэх хэрэгтэйг зөвлөхөөр байна.

"Хаппи Веритас" эмнэлэг 160 зүслэгтэй компьютер томографын аппаратыг ашиглаж байна 

Компьютер томографын техникч, эмч Д.Байгальмаа: Компьютер томографын шинжилгээ нь багцалсан рентген цацрагийг хүний биеэр нэвтрүүлэн толгой, цээжний хөндий, хэвлийн хөндий, аарцгийн хөндийн эрхтнүүд, яс, цусны судас зэргийг илүү нарийн тод ялгаралтай харуулдаг оношилгооны шилдэг арга юм.

Япон улсын . Дэлхийн олон орнуудад суурилуулан хэрэглэдэг уг аппарат нь зүрх судасны өвчнийг илүү нарийн оношилдог программтай аппарат гэдгээрээ онцлог, давуу талтай.

  1. Толгой, хүзүүний тодосгогчтой болон тодосгогчгүй КТ
  2. Цээжний хөндийн тодосгогчтой болон тодосгогчгүй КТ /зүрх судасны КТ /
  3. Хэвлийн хөндийн тодосгогчтой болон тодосгогчгүй КТ
  4. Дээд, доод мөчний болон нурууны КТ гэж хэсэгчилж өндөр зэрэглэлийн зургийн чанар бүхий компьютер томограф шинжилгээг хийж, цуврал зургийг хальсан дээр буулгаж, CD дээр бичиж өгнө. Хамар дайврын хариуг 30-40 минут, хэвлийн хариуг 2 цагийн дотор гаргадгаараа давуу талтай.

-Та ямар тохиолдолд “Prime Aquilion” аппаратын шинжилгээнд орох ёстой вэ?

  •  Хавдартай эсэх, хавдрын байрлал, хэмжээ, хүндрэл, зэргэлдээх эрхтэнд нэвчсэн байдал, үе шатыг тодорхойлох, хавдрыг хянах үед
  • Тархины харвалт, гэмтэл, хаван, нүдэнд орсон гаднын биет зэрэг толгой, түүний эрхтнүүдийн гэмтлийн болон гэмтлийн бус гаралтай эмгэг өөрчлөлтүүдийг илрүүлэх
  • Хүний биед агуулагдаж буй чулууг илрүүлэх /цөс болон бөөрний чулуу г.м/
  • Цээжний хөндийн гэмтлийн болон гэмтлийн бус гаралтай эмгэгүүдийг илрүүлэх
  • Хэвлийн хөндийн гэмтлийн болон гэмтлийн бус гаралтай эмгэгүүдийг илрүүлэх
  • Аарцгийн хөндийн гэмтлийн болон гэмтлийн бус гаралтай эмгэгүүдийг илрүүлэх
  • Мэс засал эмчилгээний дараа үр дүнг хянах
  • Хавдрын туяа эмчилгээ, хими эмчилгээний дараа үр дүнг хянах

Орчин үед зүрхний титэм судасны эмгэгийг эрт илрүүлэн оношилж, урьдчилан сэргийлэхэд зүрхний компьютер томографын аппарат зайлшгүй хэрэг болж байна.

Тодосгогч бодис хэрэглэхийн ач холбогдол:

  • Хорт хавдар, хоргүй хавдрыг ялган оношилгоо хийхэд
  • Судасны эмгэгүүдийг ялган оношилгоо хийхэд
  • Шээс ялгаруулах замд саатал байгаа эсэх, түвшинг тодорхойлох

Зүрхний компьютер томографын аппаратаар оношлох заалт:

  • Зүрхний титэм судасны эмгэгүүд
  • Зүрхний титэм судасны шохойжилт
  • Зүрхний үйл ажиллагааг бүхэлд нь үнэлэх /зүүн ховдлын шахах үйл явц сулрах үйл ажиллагаа, хавхлагын эмгэгүүд, зүүн баруун тосгуур ховдлуудын хэмжээ/.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Tsolmon
3 жилийн өмнө
66.181.184.27

30 aad my gaat Shiniilgee avsan bolood 100 aad myngiin emee shahsanshdee edniih. Ter emch ni gj buur unen guliisun uvgun em yaaj uuh tailbar heleed l boloo uur yum asuuhaar uurlaad buur gaihtal avsan. Hunii mungu avchaad tegej uilchilj bgaa gazar unegui bolson bol buur buu medee hudlaa luivriin gazar. Em ni gantshan uuriih ni emiin sand l bdg kkkkk

Баатархуяг
5 сарын өмнө
66.181.161.36

Хеликобактери үнэгүй оношилно гэдэг нь худлаа байна.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.