СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Польшийн иргэд амны хаалт зүүх шаардлагагүй болжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Польш улсад цар тахлын үеийн хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулж эхэлжээ. Сүүлийн долоон сарын хугацаанд хаалттай байсан баар, ресторан, пабууд эргэн нээгдсэн бөгөөд хүмүүс гадуур явахдаа амны хаалт зүүх шаардлагагүй болжээ.

Ингэхдээ тэд хүн хоорондын зай барьж, нүүрээ халхлах шаардлагагүй болжээ. Харин нийтийн тээвэр болон хүнс, барааны дэлгүүрээр үйлчлүүлэхдээ амны хаалт зүүх хэрэгтэй аж.

Өмнө нь тус улсын хоолны газрууд зөвхөн авч явах болон хүргэлтийн хэлбэрээр ажиллаж байсан ба хорио цээрийн дэглэмийг зөөлрүүлэн, зарим хязгаарлалтыг цуцалснаар олон нийтийн газрууд буцаад хөлд дарагдаж эхэлсэн байна.

Европын Холбоо даяарх коронавирусийн эсрэг вакцинжуулалт хурдаа авч эхэлснээр Польш улсад мөн дархлаажуулалтын хөтөлбөр амжилт олж эхэлжээ. Түүнчлэн сүүлийн долоо хоногт тус улсад халдварын тохиолдол болон эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо эрс буурсан байна.

Эх сурвалж: Associated Press

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.