Сүүлийн 24 цагийн хугацаанд 533 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 49175 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 490 нь Улаанбаатар хотод, 37 нь орон нутагт байна. Түүнчлэн эрүүл мэндийн зургаан ажилтан халдвар аваад байна. Ингэснээр нийт 143 эмч, эмнэлгийн ажилтан халдвар аваад байгаа юм.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 1065 хүн эдгэрлээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 41844 болж байна. Коронавирусийн халдварын улмаас долоон хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 214 болж байна.
Нас барсан иргэдийн хувьд:
Орон нутаг өнгөрсөн хоногт 37 тохиолдол батлагдсан.
Харин 1065 хүн сүүлийн 24 цагт эмнэлгээс гарснаар нийт 41 844 хүн эдгэрчээ. Одоогоор коронавируст халдвартай нийт 4087 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 115 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсийн 494 нь хүнд, 1378 нь хүндэвтэр, 2100 нь хөнгөн гэж оношдогджээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.