СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Амралтын хоёр өдөр зам тээврийн ослоор 18 хүн гэмтэж, нэг нь нас баржээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

 

2021 оны 05 дугаар сарын 15,16-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 528 дуудлага мэдээлэл хүлээн авсан байна. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 342 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

 Нийслэлд:

-       Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-3

-       Хашаа мөргөх хэлбэрээр жолооч-1, зорчигч-2

-       Автомашин мөргөлдөх хэлбэрээр жолооч-2, зорчигч-4 тус тус гэмтсэн.

Орон нутагт:

-       Мотоцикл онхолдох хэлбэрээр жолооч-1

-       Автомашин шон мөргөх хэлбэрээр зорчигч-2

-       Автомашин онхолдох хэлбэрээр зорчигч-2

-       Явган зорчигч автомашинд мөргөгдөх хэлбэрээр-1 тус тус гэмтсэн.

 Хүний амь хохирсон осол, хэрэг:

2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 23:00 цагийн орчим Булган аймгийн Булган сум 4-р багт Toyota-Prius маркийн автомашин, улсын дугааргүй мотоциклтой мөргөлдөж, улмаар мотоциклын жолооч амь хохирсон.

Алба хаагчдаас гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 83, Орон нутагт 50, Улсын хэмжээнд 133 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Жолооч ТА бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх,  явган зорчигчид зам тавьж өгч байх,  явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА.

 

 

 

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

 

 

 

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.