ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ.
Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
–Сүүлийн 24 цагт "Covid-19"-ийн 541 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 42807 боллоо. Шинэ тохиолдлын 30 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хоёр хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 207 болжээ. Нас барсан хүний нэг нь 74 настай эрэгтэй, нөгөө нь 64 настай эмэгтэй байжээ.
Харин 1306 хүн сүүлийн 24 цагт эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо нийт 40 900 хүн эдгэрчээ.
Гэртээ 3207 хүн эмчлэгдэж байна. Хүндрэх эрсдэлтэй хүмүүсийг эмнэлэг рүү татаж байгаа боловч зарим хүмүүс эмнэлэг рүү явахыг хүсэхгүй байна.
Маш хүнд 103, хүнд 507 хүндэвтэр 1406, хөнгөн 2220 гээд нийт 4256 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Өдөрт 10308 хүн вакцинд хамрагдаж байна. Вакцинд хамрагдсан хүмүүс фитнесс, кофе шопоор үйлчлүүлэх боломжтой.
Улаанбаатар хотод 920043 хүн эхний тундаа, 487 900 хүн хоёдугаар тундаа хамрагдаад байна. Харин хөдөө орон нутагт эхний тундаа 850 484 хүн, хоёрдугаар тундаа 153 129 хүн хамрагдаад байна. Хөдөө орон нутагт дархлаажуулалтын ажил суларч байгааг анхаарах хэрэгтэй. Одоо хийгдэж буй бүх вакцинууд монгол хүнд тохирно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.