СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Эко соёл" сан энэ хавар 2500 мод тарина

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Нийслэлийн гэр хорооллыг моджуулах, эко орчин бүрдүүлэх “Нэг хашаа нэг мод” төсөл хэрэгжүүлэгч “Эко соёл” сан энэ хавар нийслэлийн 116, 129 дүгээр сургууль, 62, 214-р цэцэрлэг, Баян зүрх дүүргийн 22-р хороо, Чингэлтэй дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт хайлаас, агч, улиас, монос, буйлс, голт бор, шар хуайс зэрэг  олон төрлийн 2500 гаруй мод тарьж байна.  

Мөн Хан Уул дүүргийн Яармагийн хорооллын зарим айл өрхийн дунд мод тарьж, эко хөршийн холбоо байгуулахаар төлөвлөжээ. Энэ жилийн нэг онцлох үйл явдал нь харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуулийн багш, эцэг эхтэй хамтран мод тарих болон бусад хүмүүнлэгийн ажлыг 2020 оны “Эх дэлхийн мисс”-д Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцсон Б.Баттогтох ивээн тэтгэж тус сантай хамтран ажиллаж байна.  

Өнгөрсөн онд “Эко соёл” сан ШХА-н дэмжлэгээр нийслэлийн Самъяа хийдийн лам нартай хамтран Тасганы овооны гудамнуудад нийтдээ 1050 мод тарьсан нь энэ жил нахиалаад сайхан ургаж байгаа ба дахин 40 улиас тарихаар эко лам нартай ярилцаад байна гэж тус сангийн тэргүүн Т.Саруул ярилаа.

юм. Төсөл хэрэгжүүлж байх явцад гэр хороололд байдаг сургууль, цэцэрлэг, тоглоомын талбайн орчинг ногоон болгох, цэцэрлэгжүүлэх ажил маш их шаардлагатай байгаа нь анзаарагдсан тул энэ жилийн хаврын тариалалтад бид дээрх газруудыг түлхүү сонгон авсан.    

Мод тарихдаа эхэлж төсөлд хамрагдсан айл өрх, иргэдэд заавал сургалт явуулж, тарих аргачлалыг сайтар зааж сургадаг. Ковидын болон хөл хорионы нөхцөл байдалд нийцүүлэн сургалтаа онлайн хэлбэрээр урьдчилан явууллаа. Иргэдэд мод тарих, аргачлалын сургалтаас гадна байгаль орчинд ээлтэй соёл, ухамсар, олон нийтийн оролцоог бий болгох нь төслийн  өөр нэг үндсэн зорилго юм. Энэ үүднээс шашны зан үйлээр дамжуулан иргэдэд нөлөөлөх, олон нийтийн танил хүмүүсээр дамжуулан экологийн боловсрол, эерэг хандлагыг нийгэмд бий болгох талаар цаашид төрөл бүрийн ажил зохион байгуулахаар төлөвлөж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.