ОХУ-ын Гамалейн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд хамрын цацлага хэлбэрийн коронавирусийн вакцин боловсруулж байгаа бөгөөд эмнэлзүйн туршилт амжилттай болбол тус вакциныг 2022 онд хэрэглээнд нэвтрүүлнэ гэж хүрээлэнгийн тэргүүн Александр Гинцбург мэдэгджээ.
Тэрээр "Манай хүрээлэн Ковид-19-ийн вакциныг бүтээх, сайжруулах зорилготой хэд хэдэн чиглэлийн ажил гүйцэтгэж байгаа. Үүний нэг чиглэл нь вакцины хамрын цацлага бүхий хэлбэрийг бий болгох явдал юм. Яг одоо ийм төрлийн вакцины клиникийн өмнөх туршилтууд хийгдэж байгаа юм. Бид эмнэлзүйн туршилтыг энэ оны сүүлээр эсвэл 2022 оны эхээр эхлүүлэх бөгөөд туршилтын үр дүнд суурилан, 2022 онд бүртгүүлэхээр төлөвлөж байна" хэмээн ярьжээ.
Оросын эрдэмтдийн мэдээлснээр хамрын цацлага хэлбэрийн вакциныг хоёр удаа хэрэглэхээр төлөвлөж байгаа боловч нэг удаагийн хувилбарыг ч мөн боловсруулж байгаа юм. Мөн ийм төрлийн вакцин нь бараг ямар ч сөрөг нөлөөгүй байдаг аж.
Эх сурвалж: TASS