АНУ-ын Денвер хотын ойролцоо бага оврын хоёр онгоц агаарт мөргөлджээ. Хоёр онгоц эвдрэл гэмтэл авсан боловч азаар аюулгүй газардаж, хүний амь нас эрсдээгүй байна.
Мөргөлдсөн онгоцнуудын нэг шүхрээр газардаж, дотор нь байсан хоёр хүн эсэн мэнд байгаа бол нөгөө онгоц нь бараг тал дундуураа хуваагдсан боловч нисэх буудал дээр мөн аюулгүй газардаж дотор нь байсан нисгэгч гэмтэж шархдаагүй ажээ.
Албаны хүний хэлснээр хоёр онгоц лхагва гарагийн өглөө 10:25 минутын үед мөргөлдсөн байна. Чухам алиных нь алдаа болохыг одоогоор тогтоогоогүй, мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа юм.
Онгоц мөргөлдөх үед маш муу зүйл тохиолдоно гэж айж байсан ч дотор нь байсан хүмүүс азаар амьд үлдсэн нь маш гайхамшигтай үйл явдал гэдгийг цагдаагийн газрын төлөөлөгч мэдэгдсэн байна. Шүхрээр буусан онгоц Cirrus SR22 бол бараг дундуураа хуваагдсан ч аюулгүй газардсан онгоц Metroliner юм байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хуваагдаагүй байна л даа. Хуваагдаад сүүл нь тасарсан бол газардах ямар ч боломжгүй. Эрүүл ухаантай юм бичихгүй бол бөхчүүдийн араас сэтгүүлчид нийгмийн шаар болоход ойрхон байна шүү.