Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нийтийн эзэмшлийн талбайд тус хорооноос сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбатын санаачилгаар өрхийн эмнэлэг барих гэж байгааг оршин суугчид эсэргүүцэж байна. Учир нь тус хороо өрхийн эмнэлэгтэй, оршин суугчдад өрхийн эмнэлэг биш, хүүхдийн тоглоомын талбай хэрэгтэй байгаа аж.
Нийслэлийн 24 дүгээр дунд сургуулийн дэргэд байрлах 20м хүрэхгүй хэсэгхэн талбайд Жишиг өрхийн эмнэлэг барихаар болсныг оршин суугчид эсэргүүцэж байна. Сургууль, цэцэрлэг орох үед уг газарт машин тэрэг, хүн зоны хөдөлгөөн багтаж шингэхгүй болдог тул доороо гарааш, дээрээ тоглоомын талбайтай байгууламж барьж өгөхийг хүслээ. "Тэгээд ч 2 ба 3 дугаар хороо Өрхийн эмнэлэгтэй шүү дээ" гэж оршин суугчид өгүүлж байна.
НИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбатад энэ талаар хандаж үзэхэд өөрийгөө зөвтгөсөн мэдээлэл өгсөн учир Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт хандах нь зүйтэй гэж үзжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Олон улсын стандартад нийцсэн жишиг эмнэлэг барьж ашиглалтад оруулах нь зөв шүү дээ,. Эрүүл мэнд 1 дүгээрт байх асуудал учир эмнэлэг барих нь зүйтэй гэж үзэж байна.
Demjij bn
Эмнэлэгийн үйлчилгээ хүрэлцээ муутай байхад эмнэлэг барих нь зөв ш дээ
Odoo bgaa orhiin emneleg ni huuchin muudsan bairand bgaa gsn Tgd jishig orhiin emneleg barina geed sambaraa hadaad bairluulsanl bna leeshd Yaah gej ingej hudlaa poprch bdiin
Ene talbai deer omno ni dan huvi humuusiin yum yumaar barisan uzemj muutai zowshoorolgui graj nuud l bdag bsiishd Tgdch tenegl bish bol odoo bga orhiin emnelgiin bairuud ni huuchinii muudsan bairand bdagshd Ingej humuust buruu medeelel taraahaa boliooch