УОК-ын Шуурхай ажлын хэсэг хуралдаж хязгаарлалтад байгаа зарим ААН-ийг давтан тунгаа тариулсан хүмүүст нээлттэй байлгах зохицуулалтыг хийж байна.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг:
-Маргаашаас эхлэн тодорхой салбаруудын үйл ажиллагаануудыг нээнэ. 18 төрлийн үйл ажиллагааг үе, шаттайгаар, долоо хоног бүр нээгээд явна. Нийслэлийн вакцинд хамрагдах иргэдийн 95 хувь нь эхний тундаа, 52 хувь нь хоёр дахь тундаа хамрагдсан. Тиймээс зарим аж ахуйн нэгжүүдийг нээж байна. E-Mongolia сайтаас аж ахуй нэгжүүд вакцины QR кодыг ашиглана. Ингэж үйлчлүүлэгчдээ бүртгэнэ. Тавдугаар сарын 22-ноос 7-8 төрлийн үйл ажиллагааг нээхээр судалж байна. 26 хоногийн хөл хорио үр дүнгээ өгсөн. Тавдугаар сарын 17-наас Apple дээр verified болно. Одоогоор Android дээр verified байна.
УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү:
-Нийт 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарласан. Тавдугаар сарын 15-наас эхлэн кофе шоп, танхимын сургалт, фитнесс, чийрэгжүүлэх бялдаржуулах төв, бассейн танхимаар үйлчилнэ. Өөрөөр хэлбэл, маргаашнаас эхлэн эдгээр дөрвөн төрлийн үйл ажиллагаа нээгдэнэ. Гол нь халдвар хамгааллын дэглэмээ баримтлах хэрэгтэй. Харин тавдугаар сарын 22-ноос эхлэн үлдсэн төрлийн үйл ажиллагаануудыг нээхээр судалж байна. Тухайн үед нь эцэслэн зарлана. Томоохон худалдааны төвүүд, хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрууд, амралт үйлчилгээний газрууд хаалттай хэвээр үлдэнэ. Тайвшрах болоогүй ээ. Халдвар хамгааллын дэглэмээ нягштал баримтлах хэрэгтэй. Ингэж байж бидний авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд үр дүнд хүрнэ.
– Тавдугаар сарын 22-ноос ямар салбарууд нээгдэх вэ?
Т.Баярхүү: Худалдааны төвүүд олон хүний бөөгнөрөл үүсдэг учир эрсдэлтэй хэвээр байна. Бид зах худалдааны төвүүдийг 22-ноос нээхээр төлөвлөж байна. Тэрнээс биш эцэслэн шийдсэн зүйл байхгүй. Хоол үйлдвэрлэлийн салбаруудыг ирэх тавдугаар сарын 22-ноос танхимын 50 хувийн дүүргэлттэй нээхээр судалж байна. Тэр хүртэл хүргэлтийн үйлчилгээг нээж байна. Гэр бүлийн хүрээнд амралтын газрууд ажиллаж байна.
-Хөдөө орон нутгийн зам хэзээ нээх вэ?
Т.Баярхүү: Тавдугаар сарын 22-ноос эхлэн хөдөө орон нутгийн замыг нээнэ. Иргэдийн вакцины хоёр тунд хамрагдсан бичгийг шалгана. 0-3 насны хүүхдүүд PCR өгөхгүй. Бусад насны хүүхдүүдийн шинжилгээг шалгана.
-Дэлгүүрийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт орох уу?
Т.Баярхүү: Нийслэл, орон нутгийн /НОК/ хэмжээндээ зохицуулагдана.
Ц.Ганзориг: Эрдэмтдийн зөвлөлийн саналыг үндэслэн дэлгүүрүүдийг 20.00 цаг хүртэл ажиллахаар заасан. Вакцинжуулалт эрчимжээд ирэхээр хэвийн үйл ажиллагаандаа орно. "Нарантуул", "Бөмбөгөр", "Хархорин" тэргүүтэй зах худалдааны төвүүд тавдугаар сарын 22-ноос эхлэн нээнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.