СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Энэтхэгт 18 заан аянгад цохиулан үхжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Энэтхэгийн зүүн хойд хэсгийн Ассам мужийн Нагаон хотод 18 зэрлэг сүргийн заан аянгад цохиулан үхжээ.

Ойн ойролцоох тосгоны оршин суугчид заануудын сэг зэмийг олсныхоо дараа эрх баригчдад мэдэгдсэн аж.

Ассам мужийн Захирагч Химанта Бисва Сарма ийм олон тооны заан үхсэн явдалд ихээхэн санаа зовж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахыг тушаасан гэж албаныхан тэмдэглэсэн байна. Энэтхэгт 27 мянга гаруй Азийн заан байдаг бөгөөд тэдгээрийн 21 орчим хувь нь Ассамд байдаг юм.

Мужийн Ойн сайд Паримал Суклабайдяа өөрийн Твиттер хуудаснаа "Нагаон дахь Кататиолийн нуруунд их хэмжээний аянга цахилгаантай бороо орсны улмаас олон зааны амь эрсэдсэнд маш ихээр шаналж байна" хэмээн бичжээ.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.